Дөрөвдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Дайлан хотод “Азийн загварын наадам” боллоо. Энэ наадмаас “Помогите нам” уран сайхны киноны хоёрдугаар анги болох “Хуваарьгүй нислэг” кино “Asian top fashion movie” шагналыг хүртжээ. Харин “Азийн загварлаг кино” номинацийн төрөлд манай улсаас гадна Энэтхэг,Хятадын уран сайхны кинонууд өрсөлдсөн байна. "Хуваарьгүй нислэг" кино Монголын ахуй амьдрал, соёлыг хөндсөнөөрөө шүүгчдийн анхаарлыг татсанаас гадна энэ төрөлд өрсөлдөх болсон шалтгаан нь топ модель Туяацэцэг, Азийн топ модель Э. Сэлэнгээ, загвар өмсөгч Н.Батжаргал гээд загварын ертөнцийнхөн оролцон тоглосонд байгаа гэнэ. Уг нь кино урлагт загварлаг кино гэж төрөл байдаггүй ч кинондоо загварын уур амьсгал, чиг хандлага, загвар оруулсан байдал зэргээр нь киног дүгнэсэн аж. Дашрамд дурдахад “Хуваарьгүй нислэг” бол МУГЖ, алиалагч Д.Батсүх агсаны тоглосон сүүлийн кино юм.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )