"Монгол банк"-ны урилгаар Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Сяочуань ирэхээр болсон. Том гүрний санхүүгийн асуудлыг шийддэг эрхэм Монголд ирэх болсныг манай банк санхүүгийнхан буцааж төлөхөөргүй их мөнгө бэлнээр ороод ирэх юм шиг л тэсэн ядан хүлээж байна. Тэрээр өчигдөр ирэх байсан ч цаг агаарын байдлаас болоод хойшилжээ. Жоу Сяочуань өнөөдрийн нислэгээр ирэх юм байна.Түүнээс зээлэх мөнгөнийхөө талаар бодохоос нойр нь хүрэхгүй нөхөд цөөнгүй байгаа бололтой.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )