Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан балетад дуртай үзэгчиддээ зориулан “Атилла хаан” буюу “Тэнгэрийн ташуур” балетаар бэлэг барих гэж байна.Тэд өмнө нь дэлхийн дуурийн ноён оргил Ж.Вердийн "Аида" дуурийг тайзнаа анх удаа тоглож, үзэгчдийн хүртээл болгож байсан юм. “Атилла хаан” буюу “Тэнгэрийн ташуур” түүхэн жүжиг энэ сарын 29-нд тавигдах ба уг балетын хөгжмийг А.Батдэлгэр, цомнолыг Ардын жүжигчин Б.Жамъяндагва бичжээ. Хөгжмийн зохиолч А.Батдэлгэр нь "Тэнгэрийн ташуур" балетыг найруулж байгаа төдийгүй бүжиг дэглэлтийг хийсэн байна. Одоогоор Аттила хаанд тус театрын жүжигчин О.Ганцоож тоглохоор болжээ. Мөн театрын гоцлол бүжигчин Г.Батчимэг, Б.Саруул, Х.Мөнгөнхөлөг нар бусад дүрүүдэд тоглох юм. Харин "Тэнгэрийн ташуур" балетын тайзны зураачаар Г.Ганбаатар, хувцас загварыг Г.Оюун нар бутээж байгаа юм байна
З.Марал Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )