Хүн хэт гэгээрээд ирэхээрээ өөрийгөө хүртэл үгүйсгэдгийг М.Энхсайхан харуулсаар л. М.Энхсайханы нирваан дүрийг олж гэгээрэх үйл явц 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөөд Н.Энхбаярт ялагдсан тэр оройноос эхэлсэн гэдэг. Мань эр ердөө сар гаруйхны өмнө л түүнийг "Авлигын загалмайлсан эцэг" хэмээн цоллож байснаа "мартчихсан" мундаг хүн хэмээн гүйж явсан. Удалгүй энэ хоёр хүний мөр мөнх цаст ноён уулсын оройгоос эхлээд Нийслэл хотын аль гайгүй газруудад үзэгдэх болсон билээ. Тэгвэл өнгөрсөн жил МАХН нэрээ сольсноос хойш энэ хоёр хүн хаа сайгүй цуг үзэгдэн хувьсгал ярих болсон. Энэ бол М.Энхсайханы ичиж эмээлгүй өөрийгөө үгүйсгэдгийн нэг баталгаа. Тэгвэл өдгөө түүний энэ үгүйсгэл улам бүр биежсээр байна. М.Энхсайхан одоогийн манай Үндсэн хуулийг АНУ-ын Азийн сан мэтийн оролцоотой тулгалтаар хийгдсэн зүйл, манайд бол АНУ маягийн ардчилал бус үндэсний ардчилал л чухал гэж ярих болоод байгаа. Үнэн хэрэгтээ тухайн 1990-1992 онд Үндсэн хууль батлах үед мань эрдэмтэн өөрөө уг хуулийг батлахын төлөө бүхий л байдлаараа тэмцэж явсан гэдэг. Гэвч өнөөдөр тэр өөрийгөө дахиад л үгүйсгэж байна.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал
Сэтгэгдэл ( 0 )