С.Жамъянсүрэн” хэлд” орж экс эхнэр рүүгээ утас цохидог болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

 Хэдэн жилийн өмнө дуулиантайгаар салж өв хөрөнгө, нууц амраг гээд л сайхан муухай бүхнээ зарлаж, хэвлэлийн хуудсыг хэрүүлийн талбай болгоод байсан хоёр бол С.Жамъянсүрэн, Г.Алтан нар. Дал гаруй тэрбум төгрөгнөөсөө надад хувийг минь өгөлгүй нүцгэн шахуу хөөгөөд гаргалаа, Сапу-д миний хөдөлмөр хөлс шингэсэн гээд л өрөмдмөөр ч юм шиг олныг ярьж гоншигоносон нь Жамъянсүрэн. Харин эмэгтэй хүн гэхэд Алтан хатагтай хоёр гуравхан өгүүлбэр хэлээд өнгөрсөн төдий.  Гэвч эрээ гомдоосон эм өөдөлгүйн үлгэрээр "Бөмбөгөр" худалдааны төв нь шатаж түүнд ихээхэн хохирол авчирсан билээ.  Алтан хатагтай хэсэг хугацаанд чимээ алдарсан ч одоо МАН-ын Бага хурлын гишүүн болсон төдийгүй шатсан “Бөмбөгөр”-ийнхөө оронд Монголдоо л хамгийн томд орох худалдааны төвийн барилгаа бариулав. Одоо тус худалдааны төв нь ашиглалтад орох гэж байгаа ба талбайгаа түрээслэхгүй шууд зарж эхлэжээ. Энэ сургаар С.Жамъянсүрэн экс эхнэрээсээ ахин мөнгө нэхэмжлэхээр шийдсэн үү, юутай ч "хэлд орж" хааяа Алтан руу утас цохидог болсон гэнэ шүү.

Д.Сэндэр. Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top