Урлагийн тайзнаа авьяасаар төдийлөн цойлж гараагүй нөхдүүд сүүлийн үед нүцгэн бие, стиль имижийг нэгдүгээрт тавих болсон. Дуучин Нара хоолойн цараасаа илүү бие хаа, царай зүсээ урдаа барьдаг бол араас нь "Хувьсал" продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг сав л хийвэл тайччих гээд байдаг болжээ. Тэрээр "Rhodia" загварын шоунд оролцон нүцгэн бүжээд авсан удаатай. Нэр нөлөө бүхий уран бүтээлчид дөрөв таван жилийн өмнөөс эхлэн түүнд эхээс төрсөн биеэрээ зуруулахыг санал болгосон тухай чих дэлсэх боллоо. Тухайн үед татгалзаж байсан ч ойрноос үзээд алдахад буруудах юмгүй хэмээн шийдсэн гэнэ шүү. Харин хэн гэдэг эрхэм жүжигчин бүсгүйн залуу нас, гоо үзэсгэлэнг уран бийрийн аясаар мөнхлөн үлдээхээр олон жилийн турш гуйж гувшсан юм бол доо.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )