Танин мэдэхүй: Хүний сүнс 3-6 грамм жинтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

Сүнс гэгч хүний биеэс тусгай орших оюун ухаан юм. Хэдэн жилийн өмнөТөвдийн далай лам ийн мэдэгдсэн. "Шинжлэх ухаан сүнс байдаггүй гэдгийг бүрэн нотолбоос шашин шүтлэгээ би орхихоос татгалзахгүй" хэмээсэн билээ. Энэ бол маш том болзол юм. Өнөө үед сүнс байдаг эсэх тухай янз бүрийн таамаглал олон гарсан ч ерөнхийдөө байдаг юм шүү гэсэн онол чиглэл нь давамгайлдаг болжээ. Мэргэд эрдэмтдийн үгнээс дахин эшилье. Германы эрдэмтэн Мюллер харамсан, "Бид сүнсийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар өнөө үеийн анагаах ухаанд маш том алдаа хийжээ" гэж хэлсэн бол эртний Энэтхэгийн Аюурведийн сургаалд "Орчлон гэгч оюун ухаанаар дүүрэн" гэсэн нь бий. Тиймээс энэ нь ертөнцөд мөнх оршдог аж. Сүнс нь хүний биед түр зуур ирж тогтоод нас барахад биеэс нь салж мөнхийн хуримтлалдаа эргэн очно гэсэн энэ айлдал сургаалийг нотлох баримт эдүгээ цагт олон гарсанд л сүнсний асуудал тодорхой болжээ гэж хэлүүштэй санагдана. Алдарт "Нууц товчооны" 21 -р зүйлд Алун гуа эх ийн хэлсэн билээ. "Би таван хүүхэдтэй. Бэлгүнүтэй, Бүгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвгүүнийг яахан төрүүлэв. Хэний хөвгүүд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх нь зөв. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл хэвэлд минь шингэх бүлгээ. Тэр хүн гарах нар, сарны хилээр шар нохой мэт шарвалзан гарч одно. Дэмий яахан өгүүлнэ вэ? Түүнээс үзвэл тэнгэрийн хөвгүүд биз". Ингэж хэлээд домог мэт тарж түгсэн таван сумны учрыг гарган эвтэй найртай байхыг сургамжилсан байдаг. Ямар ч болтугай Алун гуагийн үг нэгийг бодогдуулж байна. Тэр гурван хүү тэнгэрийнх байна уу, хэн нэгний сүнс ямар нэгэн гэрлээр дамжин түүний биед шингэн оршсон нь тэр үү. Энэ бол миний л бодол юм.

Буддын эх Мая, Христос бурхны эх хутагт дагина Мария, манай Алун гуа нарын домогт дээд тивээс доод тивд хүмүүсийн заасан тухай буюу сүнс ямар нэг гэрлээр дамжин ирдэг хэмээжээ. Хүн нас бармагц оюун санаа сүнс дотоод чимээгүйгээс биеийн гадна үүссэн амин хүрээний Квант оронд шилжинэ гэж эдүгээ үздэг болсон нь сүнсийг үгүйсгэгчдийг бүрмөсөн няцаалаа. Америкийн эрдэмтэд торгон мэдрэмжтэй багажаар талийгаачийн сүнсний жинг хэмжиж 2.5-6.5 грамм гэж барагцаалсан бол Оросын эмч нар бурхан болоочийн сүнсийг өндөг шиг хэлбэртэй гэж бичжээ. Сүнсийг гартаа барилаа гэж одоогоор сонсогдоогүй байна. Хэрэв тэгэх аваас хүн сүнсийг номхон морь мэт ноолж таална. Түр "үхээд" сэхсэн азтай хүмүүсийг эрдэмтэд судалсаар иржээ. Тэд сүнс биеэс салдгийг барин тавин өгүүлсэн нь олонтаа. Сар бүрийн 14-нд хүний чихэнд сүнс нь оршдог нэгэн сонин тохиолдлын тухай өгуүлье. Энэтхэгийн Агра хотын цахилгаан хэрэгслийн барааны дэлгүүрийн эзэнг дээрэмчид хороожээ. Амь эрсдэгч хойт насандаа хүн болж төрсөн байна. Тэрээр таван настайдаа "Намайг Варма, эхнэрийг минь Умо гэдэг. Би тэр дэлгүүрийн эзэн байсан. Намайг дээрэмчид буудаж хөнөөсөн билээ" гэхчлэн ярьсныг нь шалгаж үзэхэд орон зай, цаг хугацааны хувьд яв цав таараад зогсоогүй, урьд төрөлдөө буудуулсан сорви нь хойд төрөлдөө илэрсэн гэнэ. Монголд хутагт хувилгаадын хойд дүр ихэвчлэн 3-5 насандаа тодорч, урьд дүрийнхээ хэрэглэж байсан эд юм, морь малыг андахгүй таньдаг гэж хуучцуул ярьдаг билээ. Сүнс дуудах жаяг, номлол өрнө дорно дахинд тус тусын дэг зарчмыг үлдээжээ. Сүнс дуудахдаа монгол хүн бүсээ, хятад хүн аягатай ус, орос хүн тавгийг заавал хэрэглэж, тэдгээрээр улбаалан ном судраа уншиж, ёслолыг гүйцэлдүүлдэг ажээ. Дээрхээс үзвэл сүнсийг үгүйсгэснээр хүн хохирохоос хожихгүй нь тодорхой юм. Сүнсийг өмчлөхгүй ч үгүйсгэхгүй байхсан. Хорвоод төрсөн бүхэн сүнстэй, сүлдтэйгээ мэдэрч байвал энэ насны өглөг, хойчийн буянаа мартахгүй явах нь лавтай. "Ертөнцийн эзэн гэдэг нь хүний нүднээ үл үзэгдэгч оюун ухаан болой" хэмээн Христосын Библи сударт өгүүлсэн нь их л учиртай бус уу.

Zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ивээлт-од(192.82.83.172) 2022 оны 03 сарын 18

Хөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөх

0  |  0
Top