Сайтуудын рейтинг: Zaluu.com ”Hi5”-ыг ардаа орхиж, Zindaa.mn сайт айрагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 07

Эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа мэдээ мэдээллийг цаг алдалгүй унших таатай боломж одоогоос 15 жилийн өмнө Монголд  нэвтэрсэн  нь интернэт сүлжээний технологи байв. 15 жилийн түүхтэй Монголын интернэт сэтгүүлзүйн хөгжил өдөр бүр өнгө нэмэн, хүчирхэгжиж байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Монголын сайтуудын холбоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь цахим сэтгүүл зүйн хөгжилд шинэ хуудас нээлээ.

Мөн хэвлэлийн эрх чөлөөний баярыг тэмдэглэн өнгөрүүлж энэ цаг үед Монголын мэдээллийн сайтууд чансаагаа ахиулсан сайхан үйл явдал зэрэг тохиолоо. 

Дэлхийн сайтуудын рейтингийн судалгааг Аlexa.com сайт өдөр бүр шинэчлэн гаргадаг бөгөөд үүнээс Монголын Топ 500 сайтын жагсаалтыг харж болно. Дэлхийд алдартай facebook.com, Google.com, youtube.mn, Twitter.com, Hi5.com зэрэг сайтуудтай манай улсын мэдээллийн сайтууд амжилттай өрсөлдөж байна. Мэдээллийн шуурхай байдлыг бусдаас түрүүлэн бий болгож чаддаг Монгол улсын Zaluu.com мэдээллийн портал сайт дэлхийд алдартай “Wikipedia”, “hi5”, “Twitter” зэрэг сайтуудыг өнгөрсөн долоо хоногт ардаа орхиж амжилтаа ахиуллаа. Энэ бол Монголын хэрэглэгчид өөрийн орны сайтуудыг хэрэглэхийг илүүд үзэж байгаагийн тод илэрхийлэл мөн. Тухайлбал фото мэдээллийн салбарт Саак.mn сайт тэргүүлж байхад, ажил хэрэгч хүмүүсийн онлайн уулзалтын талбар болсон  BizNetwork.mn сайт энэ чиглэлдээ тэргүүлж байна. Мэдээллийн албыг цогцоор бүрдүүлж, өөрийн гэсэн бие даасан редакциараа ялгардаг сайт бол News.mn сайт юм. News.mn сайт өнөөдрийн байдлаар Монгол улсдаа мэдээллийн сайтын хувьд тэргүүлэгчийн байр суурийг эзэлж байна. Харин интернэтийн технологи хэрэглээний чиглэлээр давамгайлдаг gogo.mn сайт Монгол улсдаа  хэрэглэгчийн тоогоороо тэргүүлж байна. Харин манай Zindaa.mn сайт мэргэжлийн сэтгүүлчдийн баг, албан ёсны редакцийг бүрдүүлж чадсанаараа хэрэглэгчдийн тоо өдөр бүр огцом өсч, Монголын мэдээллийн сайтууд дундаа айргийн тавд багтаад байна.

Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй интернэт сайтуудын чансааг тодорхойлж,  рейтингийг хандалт,  хэрэглэгчдийн тоон дээр нь үндэслэн гаргадаг ALEXA.COM сайт руу орж Монголын топ 500 сайтыг та хараарай. Рейтинг харах дарааллыг та бүхэнд сонирхуулъя.

Нэг. ALEXA.COM хаягаар нэвтрэх,
Хоёр. Үндсэн цэснээс Top Sites хэсгийг сонгож орох,
Гурав. By Country хэсгийг сонгох,
Дөрөв. Бүх улсуудын нэрсийн жагсаалтаас Mongolia нэрийг дарж өөрийн улсын сайтуудын жагсаалтыг гаргах.
Ингэснээр та Монгол Улсад тэргүүлж буй 500 сайтын жагсаалтыг харах боломжтой.

Монголд хэрэглэгчдийн тоогоор тэргүүлэгч "Топ 20" сайт: 


1.   Facebook.com
2.    Google.com
3.    google.mn
4.    Yahoo.com   

5.    Youtube.com
6.    GoGo Үндэсний портал
7.    Blogger.com
8.    Caak.mn
9.    News.mn
10.  BizNetwork.mn

11.  Zaluu.com

12.   XopoM.com
13.  Wikipedia
14.  Hi5

15. Twitter.com   

16. MINIIH.com   

17. Olloo.mn

18.  Zindaa.mn

19.  shuud.mn
20.  banjig.net


Монголын улсын мэдээллийн айргийн тавд багтсан  сайтууд

1.    GoGo.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 6
2.    News.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 9
3.    zaluu.com /өргөн мэдээлэл/ alexa raiting - 11
4.    Olloo.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting - 17
5.    Zindaa.mn /өргөн мэдээлэл/ alexa raiting – 18

 

Zindaa.mn сайтын ерөнхий редактор. Г.Оюун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top