Өрнийн зурхай - Ирэх долоо хоног

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 07

 ХОНЬ 

Ямар ч нөхцөл байдалд сандралгүй байж чадвал романтик адал явдалтай учирна. Даваа гарагаас эхлэн ажлын тодорхой горим гаргаж түүнийгээ ягштал дагах хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Мягмар гарагт нэр хүндээ улам батжуулах боломж гарна. Өөрийгөө дэмий шүүмжилж, өрөвдөхөд цагаа дэмий өнгөрөөлгүйгээр асуудлыг үүссэн даруйд нь шийдэх хэрэгтэй. Энэ долоо хоногт эрүүл мэнддээ анхаар. Долоо хоногийн сүүлээр ойр дотныхонтойгоо ойлголцож магадгүй.

ҮХЭР

Ажил хэргийн томилолт, бичиг цаас бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр амжилттай байна. Долоо хоногийн эхээр хэн нэгнээр тоглоом хийх хэрэггүй. Ажил хэрэгч асуудалд гол зорилгоосоо хазайхгүй байхыг хичээ. Пүрэв гарагт итгэлтэй түншүүдийн зүгээс туслалцаа ирнэ гэдэгт найдаж болно. Гэртээ байж, гэр орондоо хэрэгтэй зүйл авах боломжийг цаг алдалгүй ашиглах хэрэгтэй. Мөнгө, санхүүгийн асуудалд тооцоотой ханд.

ИХЭР

Долоо хоногийн хоёр дахь хагаст түр чөлөө авбал ажил төрөлтэй холбоотой таагүй олон асуудлаас зайлсхийх боломжтой. Харин чөлөө авахгүй гэвэл хийсэн ажил, бичиг баримтаа дахин нягталж шалгах хэрэгтэй. Ямар ч асуудалд хариуцлагатай, чин сэтгэлээсээ ханд. Амьдралын ямар ч асуудлыг шийдэхдээ нухацтай хандвал амжилтад хүрнэ. Өөрийгөө сайтар хянаж, дээд зэргийн тэвчээр гаргахгүй бол хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнийг тань ашиглан таагүй байдал үүсгэж магадгүй. Хувийн амьдрал тань таатай байх нь.      

МЭЛХИЙ

Долоо хоногийн туршид өдөр тутмын шинжтэй жижиг ажлаар голлон хөөцөлдсөн нь дээр. Хэрэв боломжтой бол удирдлагатайгаа сөргөөцөлдөх, онц шаардлагагүй бол уулзах зэргээс зайлсхийх хэрэгтэй. Өөрийнхөө хувьд хамгийн чухал хүмүүстэй л уулзахыг хичээ. Учир нь хэл амтай долоо хоног болж магадгүй нь. Олон ажил зэрэг амжуулах гэж хичээлгүйгээр аль нэгд нь илүү анхаарч, бүх хичээл зүтгэлээ түүндээ л төвлөрүүлсэн нь дээр.

АРСЛАН

Таны ажил хэргийн ашиг сонирхол нөхөрлөлтэй тань нэлээд зөрчилдөх бололтой. Харин найз нөхдөө үл тоомсорлох хэрэггүй гэдгийг од эрхсийн байрлал анхааруулж байна. Лхагва гарагт ихээхэн ирээдүйтэй хэд хэдэн боломж гарна. Бүгдийг нь биш юм гэхэд нэгийг нь заавал ашиглахыг хичээ. Гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ зөвлөгөөг сонс. Мөн эрүүл мэнддээ анхаарч ажил, амралтаа зохицуул.

ОХИН

Хийхээр төлөвлөсөн, товлосон зүйлээ олонд дэлгэлгүй чимээгүй хэрэгжүүлсэн нь дээр. Долоо хоногийн эхний хоёр өдөр мэдээлэл маш чухал үүрэгтэй гэдгийг анхаар. Мөн нэгэн зэрэг хэд хэдэн ажил хийх хэрэгтэй болж магадгүй. Тиймээс  бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.Хөдөлмөрлөснийхөө үр дүнг дараагийн долоо хоногт хүртэнэ. Амжилтад хүрсэн үедээ анд нөхдийнхөө ач тусыг бүү март.

ЖИНЛҮҮР

Хоол хийхээс эхлээд шашин шүтлэг хүртэлх юунд ч мэдлэг олж авах цаг. Эргэн тойрны бүх зүйлд сэргэг, сэрэмжтэй ханд. Хүнд суртал, бичиг цаастай холбоотой ажил мягмар гарагт нэлээд сунжирч магадгүй. Пүрэв гарагт найз нөхдийн туслалцаа ихээхэн хэрэг болно. Харин баасан гарагт ар гэртээ анхаарч, ахуйн ажилд идэвхтэй оролц. Ням гарагт адал явдал гэдэг ямагт аюул дагуулж мэдэхийг сана. Болгоомжтой байхад хэзээ ч илүүдэхгүй.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоног танаас шийдэмгий, идэвхтэй ажиллагаа шаардах болно. Ялангуяа, ажил хэргийн салбарт. Даваа гарагт шинэ зүйлд амжилтад хүрэх магадлал өндөр байна. Өөрийн бодож, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх цаг нь болжээ. Үүнд пүрэв гараг хамгийн тохиромжтой. Баасан гарагаас эхлээд агаар салхинд гарах зэргээр амарч, хүчээ сэлбэхэд анхаараарай. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн сайхан учрал тохионо.

НУМ

Долоо хоногийн эхэн үе хамгийн амжилттай байх тул хувийн болон ажил хэргийн ажил амжуулахад ашигтай. Харин пүрэв гарагт эргэн тойрныхоо хүмүүсийн ашиг сонирхлыг хөндөлгүйгээр шийдэх боломжгүй асуудлыг шийдэх ховорхон боломж таарна. Бямбад гэр бүлийн маргаан, хэрүүлийг тэвчиж аливаад тайван хандахыг хичээ.

МАТАР

Гэнэтийн уурандаа хөтлөгдөн ойр дотныхоо хүмүүст хатуу зан гаргах хэрэггүй. Юм нэгээр дуусдаггүй болохоор дараа нь тэд танд их тус хүргэнэ. Хайртай хүмүүсээ гомдоож болохгүй. Тантай уулзаж, учирсан хүн бүрт эрч хүч, дайчин зан тань нөлөөлнө. Бусдаас ялгарч, зорьсондоо хүрье гэсэн хүсэл тань их амжилт дагуулна. Ажил дээрээ шийдэмгий байхад долоо хоногийн дунд үе хамгийн тохиромжтой.

ХУМХ

Үнэтэй цаг заваа дэмий үрэлгүйгээр ашигтай зарцуулахыг хичээ. Долоо хоногийн эхээр их зүйл амласан хүмүүсээс холуур явахыг хичээ. Харин лхагва гарагт хүчиндээ эргэлзэх хэрэггүй. Пүрэв гарагт таны урамшуулал авах эсэх нь ажиллах эрч хүчнээс шууд хамааралтай гэдгийг бодоорой. Ойр дотныхоо хүмүүст илүүтэй анхаарал халамж тавих хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн зочин ирнэ.                                                                       

ЗАГАС

Эрч хүчээ дэмий тарамдалгүй зөв зүгт чиглүүлбэл сайн. Таны хичээл зүтгэл сайхан үр дүнд хүргэж, санаачлагыг тань зохих хүмүүс анзаарч, үнэлнэ. Мягмар гарагт таны санааг эртнээс зовоож байсан зарим асуудал шийдэгдэнэ. Харин бямба гарагт анхаарал болгоомжтой байхгүй бол дэмий зүйлийн араас хөөцөлдсөнөөс болж таагүй байдалд орж магадгүй.

Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top