УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сүүлийн үед илт турж, ангийнхаа эрчүүдийн харааг цаламдах болжээ. Хэлэх гэсэн үгээ хэний ч өмнө хэлчихдэг, дайчин улс төрч эмэгтэйчүүдийн нэг Д.Оюунхорол гишүүн цагтаа ёстой л сайхан хүүхэн явсан даа гэж түүнийг мэдэх хүмүүс ярих юм билээ. Отгонтэнгэр Их сургуулийн мөнчгөрөөрөө босгоод ирсэн энэ авьяаслаг бүсгүйг улс төрд ийнхүү дүүлнэ чинээ санаагүй. Сайхан бүсгүй, сайн бизнесмен болно гэж бодож явсан тухайгаа түүний эртний анд нь дурссан удаатай. Сүүлийн үед дэндүү намба заах болсон эрхэм гишүүн залуу насны гоо үзэсгэлэнгээ санагалзсан уу, ямартай ч зөв хооллолтын клубт нэгдэж жингээ шинжлэх ухаанчаар хасч байгаа гэнэ. Ер нь эрчүүд нь хүртэл жиндээ анхаардаг болсон цагт гуравхан эмэгтэй гишүүн маань өөртөө энэ мэтээр анхаарал тавих нь зөв шүү.
Б.Сараа. Zindaa.mn