Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 07

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тав дахь жилдээ тэмдэглэлээ. Баярын үеэр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, эрдэмтэн зохиолч С.Дулам, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Д.Цоодол, яруу найрагч Ц.Бавуудорж, Д.Хулан, А.Эрдэнэ-Очир нар “Тэнгэр тэтгэсэн бичиг мину” уран үгсийн чуулган зохион байгууллаа.

Баярын үеэр Төрийн албан хаагч, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохиодог монгол бичгийн улсын уралдаанд тэргүүлсэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын II сургуулийн сурагч Э.Болормаа, Дундговь аймгийн III сургуулийн сурагч Д.Отгонсүрэн, Орхон аймгийн II сургуулийн сурагч Б.Нямсүрэн нарыг МУИС, МУБИС-ийн хэл уран зохиолын ангид шалгалтгүй элсэн суралцах эрхээр шагнажээ.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top