Хэдэн жил талбай гороолон хашгирсныхаа ачаар нэг хурган даргын сэтэр зүүгээд амжсан О.Магнай өөрийгөө хувьсгалч хэмээн зарлаж байна. Хувьсгалч гэдэг бол өөрчлөлт авчирсан хүнийг хэлдэг гэж хүмүүс ойлгодог. Тэгвэл О.Магнай "төрчихсөн" хувьсгалч мөн үү? Хамгийн сүүлд гурван сарын өмнө хэвлэлийн хурал зарлан, сар бүрийн 16-нд эх орон, ард түмнийхээ төлөө жагсаж байна хэмээн амлалт өгсөн мань эр сүүлийн гурван жилд нэг ч удаа Сүхбаатарын талбайд бусдыг уриалан дуудаагүй. Тэгээд 2000 оны эхээр цалин багатай, ходоод дундуур, сэтгэл гонсгор байсан ард түмний байдал өнөөдөр дордсон уу гэхээс дээрдээгүй байгаа. Үүнээс харахад нийгэмд лав хувьсгал болоогүй юм байна. Тэгэхээр О.Магнай хувийн амьдралдаа хийсэн хувьсгалаараа өөрийгөө нэрлэсэн бололтой. Харин ч О.Магнай шар зангиагаа мартаад зөөлөн суудалд тухлаад байгаа юм биш үү? гэх хүн олон л таарна лээ.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )