УИХ-д сонгогдсон гишүүд зүүн бүст томилолтоор ажиллаж байгаа билээ. Тэд Хэнтий аймагт эхэлж очиход бороо ороод шавар, шавхай их байсан гэнэ. Буудаллах газар, амрах өрөө, үдийн хоол гээд бэлтгэх ажил чамгүй. Ерөнхий сайдыг нүүр улайхааргүй угтах ёстой гэж хэчнээн хэлсэн ч баахан сандарсан хүмүүс угтсан тул Н.Ганбямба гишүүн уурлаж, үйлчилгээний ажилтнуудад багагүй бухимдсан сурагтай. Түүнийг нь харсан багийнхан тэссэнгүй "Н.Ганбямба гишүүн ээ, одоо удахгүй иргэдтэй уулзана. Толгой чинь өвдөнө шүү, жаахан намдаж үз" хэмээн эрхэм гишүүнийг аргаджээ.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )