Ардын нам 10-20 айлын дунд нэг “Туршуул” томилж, сард 30 мянгаар урамшуулан иргэдээ ялгаварлаж эхлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

УИХ-ын ээлжит сонгууль болоход нэг жил үлдлээ. Намууд сонгогчиддоо хайр зарлан, хийгээгүй ажлаа хийсэн мэтээр сурталдан, мөнгө тарааж санал худалдан авах бохир ажлаа эхэлж байна. Ардын намынхан ийм ёс зүйгүй үйлдэлд сурамгай болохоор бусад намуудаас өрсөж сонгогчдод таалагдахын тулд юу хүссэнээ хийх болжээ. Саяхнаас нийслэл, аймаг, сум бүрд нэгэн хачирхалтай зүйл зохион байгуулав. Тэд 10-20 айл өрх тутмын дунд нэг “Ухуулагч” буюу “Туршуул” гэгч хүнийг томилон сард 30 мянган төгрөгөөр урамшуулах болсон гэнэ. Тэдгээр хүмүүс нь айл бүрээс өөрийн намыг дэмжигчдийг “Төрүүлэх” үүрэгтэй ажээ. Үүний тулд Сү.Батболдын засгийн гзар, намынхаа мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар худал, үнэн хоёрыг хольж хутган хүмүүст ярьж өгөх юм байх. Мөн эсрэг үзэл бодолтой “хүнд гарууд”-ыг номхруулан эрхшээлдээ оруулах нь тэдний бас нэг чухал ажил болж байна. Мөн тэдгээр хүмүүст бараг тагнуул маягаар ажиллахыг дээрээс үүрэгджээ. Өнөөгийн төр, засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг “эсэргүү” нарыг сайтар судалж, боломжтой үедээ гэрэл цахилгааных нь төлбөрийг нэмж бичүүлэх, хог хаягдлыг нь зориулалтын машинаар ачиж үйлчлэхгүй дарамтлан “хашраах” зэрэг олон төрлийн арга хэрэглэж байгаа гэнэ. Энэ талаархи иргэдийн гомдол ч түрүүчээсээ дуулдаж эхлэв. Тухайлбал Баянзүрх дүүргийн 10, 23 дугаар хорооны зарим “эсрэгүү” иргэдийн цахилгааны төлбөрийг дор хаяж 30 хувь зохиомлоор өсгөж, сар бүр ачуулдаг ахуйн хог хаядлыг нь зохиудаар ачихгүй “зовоож” байгаа ажээ. Ийнхүү Ардын нам иргэдээ ялгаварлан гадуурхах аргаар сонгуулийн менежментээ хийж эхэлсэн нь ирэх сонгууль зохион байгуулалттай луйвар болохыг одооноос харуулж байгаа хэрэг  болов уу. Аливаа улс төрийн нам өндөр ёс зүйтэй ажиллах ёстой. Тэгвэл наад захын хэмжүүрээр энэ бүхнийг нь цэгнэж үзвэл Ардын намыхан ёс зүйн гүн ялзрал дунд хэвээрээ байна гэсэн зарим судлаачдын дүгнэлт үнэн бололтой. Дээгүүрээ Сү.Батболдыг хуч хаях хор найруулан гэдсэндээ хөлөө жийлцэх тус намынхны доогуур одоохондоо иймэрхүү л юм болж байна.


Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top