Юанийг нөөцийн валют болгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 01

Олон улсын валютын сан /ОУВС/ Хятадын мөнгөн тэмдэгт юанийг сангийн нөөцийн валютад багтаахаар болсныг мэдэгдлээ. Юань 2016 оны аравдугаар сард албан ёсоор нөөцийн валют болох аж. ОУВС-гийн нөөцөд ам.доллар, евро, иен, фунт-стерлинг багсан байдаг юм.  Ийнхүү Хятадын юань ОУВС-ын Зээлжих тусгай эрх хэмээх зохиомол нөөцөд багтах болов.

ОУВС анх Зээлжих тусгай эрх хэмээх “зохиомол” нөөцийн валютыг 1969 онд гаргасан байдаг бөгөөд түүний багцад олон улсын хөрвөх чадвартай валютууд ордог. ОУВС хамгийн сүүлд зээлжих тусгай эрхийн сагсаа 2000  шинэчилж, Германы дойче маркийг хасч, оронд нь еврог оруулж байжээ.

ОУВС таван жил тутамд зээлжих тусгай эрхийн сагсаа шинэчилж, шинээр валют оруулах эсэхийг гишүүн орнуудын 70 хувийн санал авсан тохиолдолд зөвшөөрч баталдаг байна.

Хятад улс нь АНУ-ын дараа орох дэлхийн хоёр дахь том эдийн засаг бөгөөд юанийг нөөцийн валют болгох саналыг өнгөрсөн онд тавьжээ. Ажиглагчдын үзэж буйгаар 2030 он гэхэд юань дэлхийн гурван топ валютын нэг болох гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top