Ч.Ганхуяг: Бохир мөнгө эсэхийг сайн шалгах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 01

"Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг залууст хандан мөнгө босгож, хэвлэх үйлдвэрийн газрыг хувьчилж авах уриалга гаргаад байсан. Энэ дагуу залуус маш богино хугацаанд 5 тэрбум гаруй төгрөг цуглуулсан нь томоохон амжилт болсон билээ. Хуучнаар Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн газрын хувьчлал өчигдөр явагдаж, Абдул Карим тус газрыг 24 тэрбум төгрөгөөр үнэ цохиж авсан. Үүнтэй холбоотойгоор “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд товчхон мэдээлэл хийлээ.

 

Тэрээр “Залуус маш богино хугацаанд итгэмээргүй их мөнгө төвлөрүүлж чадсан нь миний хувьд маш том сюрприз болсон. Гэхдээ бид дуудлага худалдаанд оролцож амжаагүй. Дуудлага худалдаанд оролцох материалыг бүрдүүлэх, дэнчин байршуулах зэрэг хугацаа маш бага байсан. Гэсэн хэдий ч бидэнд итгэж, мөнгөө шилжүүлсэн бүх хүмүүстээ баярлалаа. Бид мөнгийг эргүүлэн шилжүүлэх болно. Мөн энэ хүмүүст талархсанаа илэрхийлж, хүн бүрт Ард санхүүгийн нэгдлийн 20 ширхэг хувьцааг бэлэг болгож өгч байна” гэв. Мөн тэрээр хэвлэх үйлдвэрийн газрын хувьчлалын тухайд “Монголчуудад ямар ч байсан энэ зах зээл дээр орох, ажиллах, хөрөнгө оруулалт хийх маш том боломж байгаа гэдгийг харууллаа. Абдул Карим гэдэг хүн дуудлага худалдаанд ялж, газрыг хувьчилж авахаар болсон. Нийт 24 тэрбум төгрөг маш их мөнгө. Энэ мөнгө улсын төсөвт буюу бидний халаас руу орно. Нөгөөтэйгүүр хувьчлал хэдийгээр шийдэгдсэн ч 24 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг маш сайн нягтлах ёстой. Төр өөрөө мэдэхгүйгээр бохир мөнгө авчихаж болохгүй шүү дээ. Энэ бүх шалгах, хянах үйл ажиллагаа ном журмынхаа дагуу хийгдэх байх” гэлээ.

eagle.mn

Л.Дэлгэр

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
babayaga(182.160.35.237) 2025 оны 03 сарын 13

uuruu bohir daldaganasan salbaganasan gar.

1  |  0
ыбыбаы(188.22.146.199) 2025 оны 03 сарын 13

Энэ далдагын тэнэглэл хүнийг ер уйдаахгүй юм аа.

1  |  0
davaa(103.229.123.125) 2025 оны 03 сарын 13

20000000 tugruguus deesh mungu ugaasaa shalgagddag shuu dee

1  |  0
rich(202.9.41.230) 2025 оны 03 сарын 13

Muu erguu nus Ganhuyag yu geed shalchignaad bgaa yum be? Tiim honshoortoi yum bol ooroosoo 30 terbumiig gargaad zodood avah chin yasiin?

1  |  0
уншигч(43.242.241.134) 2025 оны 03 сарын 13

өөр манай улсад орж ирээд хөлжсөн улсуудын мөнгийг авч үлдэх ямар арга бна?

1  |  0
уншигч(43.242.241.134) 2025 оны 03 сарын 13

хотын захад хямд газар аваад хотын төв юм шиг тохижуулчихаач дээ яваандаа ялгаагүй болно ш дээ

1  |  0
za za(202.179.20.104) 2025 оны 03 сарын 13

unasan boh shartai gej...

1  |  0
kkk(124.158.92.28) 2025 оны 03 сарын 13

Ene odoo zailaa ydargaatain, zugeer humuusiig ymiig ni hiilge. ene Ganhuyt ogch yahiin, talbain hajuud ochood oroonoosoo salaavch gargax biz..

1  |  0
Zochin(49.0.162.201) 2025 оны 03 сарын 13

Harin ch neg hyn chimeegyi avah gej baisan bizdee.

1  |  0
Больё(182.160.1.161) 2025 оны 03 сарын 13

Талхны салаавч ялагдлаа хүлээнэ үү Хас банк мөнгөгүй болчихлоо Больё

1  |  0
зочин(202.9.41.237) 2025 оны 03 сарын 13

монгол зан гэж энэ дээ. өндөр үнээр зарлаа болоошдээ. шалгадаг нь шалгасан л байж таараа. соёлтой мэдлэгтэй хүмүүс нь хүртэл ингэж ярих юмдаа.

1  |  0
Zochin(122.201.21.145) 2025 оны 03 сарын 13

Ganhuygaa chi chi baraagui baij in gej yriad ymar hereg bn. Ter hun chin mongol ulsin irgen.tusuvt 24 terbum oruulav.chamaig avbal turiin mungu baih magadlal undur uchraas harinch shalgah heregtei.

1  |  0
Zochin(73.51.180.238) 2025 оны 03 сарын 13

Sain l bz dee. Undur uneer avch l bvl.Buu ataarhaad hunii hoshnog uhaj bai.Ganhuyag aa.Urgelj hun hardaj araas ni eldev um yrij yvah um daa

1  |  0
emegtei(82.156.216.43) 2025 оны 03 сарын 13

Bitgii yum uzeegui guilgachin zan gargaad bai. Chinii mongo uu zaluus 9999999 ahiljuuleed itgel naidvar tavij baisiin. Cham metiin shavij nar hund itgej auraagui dew horsoj ingej bichej suugaa baih. Daraa daraagiin hamtiin huchind itgej hamtrah bolno.

1  |  0
zochin(103.57.94.250) 2025 оны 03 сарын 13

ene ih mongonii neg odriin huu hed ve ter hend ochij baigaa ve . bantsandaa huvitsaa taraagaad bna uu ugui yu.neg hogiin tseg ezentei bolj baihad bitgii ingej hardaj bai bushuuhan hognoosoo salmaar bna

1  |  0
Top