Нэг өгүүлбэрээр: Фүкүшимагийн асуудлыг Монголд хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

  Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Ю.Амано Монгол Улсаас ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайханыг хүлээн авч уулзан энэ зургаадугаар сарын эхээр болох гэж байгаа Захирагчдын зөвлөлийн хурлын зарим асуудал, түүний дотор Фүкүшимагийн цөмийн осол, түүний үр дагавар, цөмийн аюулгүй байдлыг цаашид бэхжүүлэх арга зам, мөн сарын 2024-нд уг асуудлаар хийхээр төлөвлөж буй өндөр хэмжээний бага хурлаас гаргах зөвлөмж, шийдвэрийн агуулгын талаар санал бодлоо солилцов.

  • 2011 оныг Засгийн газраас "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил", Баянзүрх дуүргээс "Хөрөнгө оруулалт-Нийгмийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан дүүргийн ажилгүй иргэдийг мэргэжил болон мэргэжлийн урьдчилсан бэлтгэл шаардахгүй түр ажлын байраар ханган орлогожуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх зорилгоор Баянзүрх дуүргийн Засаг дарга Б.Батзориг "Нэг гудамж-нэг ажлын байр" төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.
  • Зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Шархадны эцсээс тойрог хүртэл дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 10 хүртэл, Шархадны эцсийн тойргоос Эрдэнэтолгойн уулзвар хүртэл тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 5 хүртэл хаахаар боллоо.
  • Ардчилсан намаас улс орон даяар зохион байгуулж байгаа "Монгол хүн-2020" хөгжлийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүрэгт үргэлжиллээ.
  • Гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тухай Монгол Улсын Засгийн газрын 162 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ГХЯ-ныхан Ховд аймгийн төрийн албан хаагчдад зориулан сургалт-семинар зохион байгуулав.
  • Сангийн яам байгуулагдаж, Санхүү-эдийн засгийн алба үүсч хөгжсөний 100 жилийн түүхт ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, сурган хүмүүжүүлэгч Б.Долгормаад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт боллоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top