Үндсэн хуулийн цэц: Банкны зээл, түүний хүүгийн талаар ямар ч асуудал хэлэлцэж, шийдвэрлээгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 11

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж ипотекийн зээл зогссон гэх мэдээллийн талаар Үндсэн хуулийн цэцээс албан ёсны мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12-р сарын 9-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн. Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанл оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон билээ.

Гэтэл Үндсэн хуулийн цэц банкны зээл, түүний хүүгийн талаар  ямар ч асуудал хэлэлцэж, шийдвэрлээгүй байхад зарим этгээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээрээ орон сууцны хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон гэх мэтэрэ илт буруу ташаа мэдээлэл түгээж, олон нийтэл буруу ойлголт төрүүлэн төөрөгдөлд оруулж, хууль бус үйлдэлд турхирч байгааг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна.

Цэцийн уг шийдвэр ипотекоор хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөөгүй. Мөн ипотекийн зүйл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь хуулийн дагуу барьцаалагчид хэвээр хадгалагдана.

Иймд Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрээр орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрсдэлд оруулсан мэтээр буруу ташаа мэдээлэл тараагч этгээдүүд хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Үндсэн хуулийнцэц, түүний шийдвэрийг мушгин гуйвуулж, буруу мэдээлжл тарааж байгаа нь Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлд халдсан хууль зөрчсөн үйлдэл болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдэгдэж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jjl(202.9.40.217) 2015 оны 12 сарын 11

өнөөдөр орой 8 цагаас өмнө 80,000 төгрөг зээлэх өгөх хүн байна уу яаралтай 88210525

0  |  0
Top