УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Х.Бадамсүрэн, Р.Раш, Ц.Мөнх-Оргил нарын гишүүн өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа.
Хуулийн төсөл санаачилсан эрхэм гишүүд, "дөрев болон түүнээс дээш" хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд хүүхэд нь "нэгээс дээш насандаа" нас барсан, сураггүй алга болсон ээжүүдийг Эхийн алдар одонг нөхөж олгох асуудалд бүрэн хамруулахаар хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Түүнчлэн дөрөв болон түүнээс дээш хүүхэд гэдэгт "эх төрүүлээд өөрөө өсгөсөн хүүхэд, эх төрүүлээд өөрөө өсгөсөн боловч нас барсан, сураггүй алга болсон хүүхэд, түүнчлэн гурав хүртэл насанд нь бусдаас үрчлэн авсан хүүхэд" мөн хамаарах юм байна. Харин дөрөв болон түүнээс дээш хүүхэд гэдэгт "эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй" байхаар хязгаарлалт хийж өгчээ. Ингэснээр 2010 оны хуулиар 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд нэгдүгээр зэргийн одон, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг болсон. Энэ нь 1990 оны зарлигийн дагуу 7 хүүхэд төрүүлж өсгөсөн хоёрдугаар одонтой эхэд 2010 оны хуулиар Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонг нөхөж олгоход хүндрэлтэй асуудал үүсээд байгааг хөнгөвчлөн шийдэх боломжтой хэмээн хуулийн төсөл санаачлагч гишүүд үзэж буй юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )