Нэг хувийн шимтгэлийн шүүх хурлыг хойшлуулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 24

Арилжааны банкуудын нэг хувийн шимтгэлийн асуудлаар давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ хууль бус хэмээн үзэж шүүхээр хянан шийдүүлэхээр болсон. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэр гарсан ч Дээд шүүх энэ хэргийг хянан үзээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн билээ. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч аравдугаар сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосон юм. Гэвч энэ шийдвэрийг эсэргүүцэн ШӨХТГ-аас давж заалдсан билээ. Улмаар давж заалдах шатны шүүх хурлыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хийх саналыг ч гаргасан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nuuts noyon(202.55.184.74) 2016 оны 01 сарын 29

unen yalna

0  |  0
z(182.160.33.242) 2016 оны 01 сарын 05

Bankuud 1% shimtgelee butsaaj uguhguin tuld buh argaa hereglej bgaa baihoo. irgediin tald shiidegdeh eseh ni ergelzeetei l bna shuu.

0  |  0
Зочин(203.91.115.41) 2016 оны 01 сарын 04

Зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь буруу. Хүмүүс зээлээ төлөхдөө энэ мөнгөө хасаж өгмөөр юм. Энэ хурлыг явуулсан шүүгч нарыг шалгамаар юм. Ямар учраас ард иргэдийнхээ талд биш банкны талд шийдвэр гаргаад байнаа.

0  |  0
Top