Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу төрийн алба хаагчид жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ өгдөг.
Тэгвэл оны ХОМ-ийн бүрдүүлэлт нэгдүгээр сарын нэгнээс эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус мэдүүлгийг авах аж.
Энэ жил 40 орчим мянган төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх урьдчилсан тооцоо байгаа юм байна. Харин өнгөрсөн жил 38.421 албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон, хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )