Путин Монголын 174 сая ам.долларын өрийг хүчингүй болгох хуульд гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 01

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсаас ОХУ-д төлөх өрийг хүчингүй болгох тухай хуульд гарын үсэг зурсан байна. Энэ талаархи албан ёсны баримт бичиг тус улсын Хууль эрх зүйн мэдээллийн цахим хуудаст хэвлэгджээ. 2010 оны 12 дугаар сард тус хуулийн төсөлд хоёр тал Москва хотод гарын үсэг зурсан. Гэвч хууль, эрх зүйн хяналтын шатуудыг дамжсаар өнөөдөртэй золгосон талаар тус баримт бичигт тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Холбооны зөвлөл Монголын талын өрийг цуцлах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу 174.2 сая доллар буюу нийт өрийн 97 хувийг тэглэхээр болсон билээ. Монгол Улсын зээлийн хугацаа хэтэрсэн байсан гэж ОХУ-ын хэвлэлүүдэд мэдээлжээ. Тус баримт бичигт “Монголын их өр нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэхэд гол саад тотгор болж байсан. Одоо Улаанбаатар хот ОХУ-д 3.8 сая долларын өр төлөх ёстой” хэмээн бичжээ.

2010 оны долдугаар сард байгуулсан Москва-Улаанбаатарын гэрээ нь ОХУ-ын бизнес эрхлэгчдийн замыг засч, Монгол Улс нийт өрийн 3.8 сая долларын үлдэгдлийг нэг удаагийн төлөлтөөр барагдуулах баталгаа гаргасан байна. Учир нь ОХУ-ын компаниуд Монголын барилга, уул уурхайн зах зээл дэх оролцоогоо нэмэгдүүлэх зорилготой байгаатай холбоотой. 2003 онд ОХУ-аас авсан Монгол Улсын нийт зээлийн хэмжээ 11.4 тэрбум шилжих рубль байснаас 300 сая ам.долларыг төлж, 2010 онд ОХУ Монголын 180 сая ам.долларын өрийг тэглэжээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Москва гадаадын зээлдэгчдийн 140 гаруй тэрбум ам.долларын өрийг цайруулжээ. Тухайлбал, Кубын 30 тэрбум ам.долларын зээл, Хойд Солонгосын 11 тэрбум ам.долларын зээлийг тус тус хүчингүй болгосон байна.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baazka(202.179.28.23) 2016 оны 02 сарын 12

Orosin ard tumend 1941-1990 ugsun zuie ta nar vodooch taban erdene mala heden arban sayarn esun erdne heden saya toonnorn ughc vaisan ymshu .deern gazar nutga ugsun vas aluulsan hune yhab.

0  |  0
дүү(150.129.141.41) 2016 оны 02 сарын 10

баярлалаа орос ах нартаа. АНУ гэсэн лалрын новшнуудаас үүрд хол байна. Лларын монгол ардчилагчид энэ жил бүгд сүйрэх болно гэдгийг амлая. Орос орон мандтугай.

0  |  0
hahahahahha(185.39.142.137) 2016 оны 02 сарын 06

shine udirdagch garch ireel mongoliin ur yriad tvvniigee teglej . baga zergiin uriiig ni tul gesen shaardlag tavidag zanshil boljdeee .

0  |  0
Zochin(59.153.115.188) 2016 оны 02 сарын 01

Orosyyd ontsgyi bolson geh hymyysiin setgeliig arai iereg talryy ni ergyyllee.Shine yeiin orosyyd geh todotgol arai gaigyi boloh baih.

0  |  0
Батаа(49.0.204.37) 2016 оны 02 сарын 01

Дээр үеэс эхлэн орос ах нарын туйлбартай нүнжмгтэй шудаога за гэвэл ёогүй зангаа гаргаж нэн ядуу ард түмэнд маань их тус боллоо. харин энэ ач тусыг Ардчилалынхан битгийл бузарлаал хаячихаарай.

0  |  0
olloo(122.201.24.73) 2016 оны 02 сарын 01

Uhsen baas..bayarlah yum yu ch alga...orosuud Mongolchuudaas hezee uuchlalt guih ve?

0  |  0
Zochin(122.201.24.49) 2016 оны 02 сарын 01

MAN-iihan guij ochood er gargaad irlee , ug ny 250 saya dollar Enkhbayar erenhiilegch telsen biz dee, Paris-iin Club-eer hengeluulsen. Hudlaa tolgoi erguulj baina

0  |  0
asd(27.123.214.122) 2016 оны 02 сарын 01

putin ahdaa bayarlalaa

0  |  0
Top