Татварын хөнгөлөлтийн бичиг баримт хүлээн авах хугацааг сунгалаа

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 15

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар иргэдэд хэд хэдэн төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлж, төлсөн мөнгөнийх нь тодорхой хувийг буцаан олгодог билээ. Тэгвэл энэхүү хөнгөлөлтийн бүртгэл нэгдүгээр сарын 1-нд эхэлсэн. Тов ёсоор бол эл хөнгөлөлтийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Гэвч Гааль, татварын ерөнхий газраас чөлөөлөлт эдлэх иргэдийн бичиг баримт хүлээн авах хугацааг энэ сарын 20 хүртэл сунгасан байна.

Уг хөнгөлөлтөөр иргэд орон сууц худалдан авсан, сургалтын төлбыөрөө бүтнээр нь төлсөн тохиолдолд хөнгөлөлт эдэлж төлбөрийнхөө тодорхой хувийг буцаан авдаг юм.

Тодруулбал, хөнгөлөлтийн нэг нь орон сууц худалдаж авсан, эсвэл барьсан тохиолдолд үнийн 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувьд хөнгөлөлт тооцох ёсоор 30 сая төгрөгийн 10 хувь болох гурван сая хүртэлх төгрөгийг буцаан авахаар заасан байдаг.

2014 онд л гэхэд улсын хэмжээнд 71 мянга гаруй иргэнд 44 тэрбум төгрөгийг буцаан олгосон. Хөнгөлөлтөд хамрагдах иргэн жилд 10-11 мянгаар нэмэгддэг гэх тооцоо бий.

Харин хоёр дахь нь их, дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг тухайн жилдээ буцааж авах боломж юм. Энэ хөнгөлөлтөд зөвхөн гадаад болон дотоодын бакалаврын зэрэг олгох их дээд сургуулийн оюутнууд л хамрагдана. Өөрөөр хэлбэл, хэлний бэлтгэл, магистр, докторын зэргийн оюутнуудад энэ хөнгөлөлтийг олгохгүй юм.

Сургалтын төлбөрийн буцаан олголт хоёр янз байдаг. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг эх, мөн суралцах хугацаандаа өөрөө сургалтын төлбөрөө төлсөн оюутан гэдгээрээ ялгаатай бичиг баримт бүрдүүлдэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР(59.153.115.177) 2016 оны 02 сарын 15

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top