Ам.доллар 2025 төгрөгтэй тэнцэж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 15

Ам.долларын ханшийн өсөлт энэ хавар үргэлжлэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар валют арилжааны төвүүдэд нэг ам.доллар 2021 төгрөгтэй тэнцэж байгаа бол зарим арилжааны банкуудад 2023-2025 төгрөгтэй тэнцэж байна. 

Эдийн засагчдын  үзэж буйгаар  Монгол улсад орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа тул ам.долларын ханш ийнхүү өссөөр байна хэмээн онцолсон. 

Гадны хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн уналтаас үүдсэн валютын өсөлт ийнхүү 2025 төгрөгтэй тэнцлээ. Харин энэ өсөлт ойрын хугацаанд буух төлөвгүй байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Энэ оны улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөг байхаар тооцсон билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(202.21.106.124) 2016 оны 02 сарын 15

Энэ бол бензинээ дотооддоо үйлдвэрлэддэггүйн гай. Бензинээ хийдэг болчихвол энэ муу инфлакцийг ингэж давруулахгүй шүү дээ. Дээрээс нь Монголд үйлдвэрлэл байхгүй. Барааг нэг газраас авч нөгөө газарт үнийг нь өсгөж зарах явдал нь юмны үнийг өсгөж байна. Энэ бараа нь бүгд хятадынх учир өөрсдөө БНХАУ-ын үйлдвэрлэлийн борлуулагчид болсноо захынхан мэддэггүй. Үүнийг төр засгийнхан мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй. Аль ч нам нь ялгаагүй. МАН ч монголыг алдаг. АН ч алдаг. Харамсалтай нь энэ хоёр намаас өөр сонголт байхгүй. Хойшдоо ч байхгүй. Харин үндэсний үзэлтэй хүмүүсийг энэ хоёр нам дээд эгнээндэ

0  |  0
зочин(202.21.117.114) 2016 оны 02 сарын 15

АН-ыг сонгоод ганц алуулж байна аа, доллар өсөх хэрээр бидний хармаан дахь монгол төгрөг ханшаа алдаж байна шүү дээ, улс орон мөнгөгүй үед МАН долларыг 1400 дээр бариад л байсан юм даа,

0  |  0
Top