Татварын хөнгөлөлтийн бүртгэл өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 19

Татварын хөнгөлөлтийн бүртгэл өнөөдөр дуусна. Нэгдүгээр сарын 1-нд эхэлсэн бүртгэлийн энэ сарын 15-нд дуусах байсан. Тэгвэл Татварын ерөнхий газраас, чөлөөлөлт эдлэх иргэдийн бичиг баримтыг авах хугацааг энэ сарын 20 хүртэл сунгасан юм.

Тодруулбал, хөнгөлөлтийн нэг нь орон сууц худалдаж авсан, эсвэл барьсан тохиолдолд үнийн 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувьд хөнгөлөлт тооцох ёсоор 30 сая төгрөгийн 10 хувь болох гурван сая хүртэлх төгрөгийг буцаан авахаар заасан байдаг.

2014 онд л гэхэд улсын хэмжээнд 71 мянга гаруй иргэнд 44 тэрбум төгрөгийг буцаан олгосон. Хөнгөлөлтөд хамрагдах иргэн жилд 10-11 мянгаар нэмэгддэг гэх тооцоо бий.

Харин хоёр дахь нь их, дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийнхөө 10 хүртэлх хувийг тухайн жилдээ буцааж авах боломж юм. Энэ хөнгөлөлтөд зөвхөн гадаад болон дотоодын бакалаврын зэрэг олгох их дээд сургуулийн оюутнууд л хамрагдана. Өөрөөр хэлбэл, хэлний бэлтгэл, магистр, докторын зэргийн оюутнуудад энэ хөнгөлөлтийг олгохгүй юм.

Сургалтын төлбөрийн буцаан олголт хоёр янз байдаг. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг эх, мөн суралцах хугацаандаа өөрөө сургалтын төлбөрөө төлсөн оюутан гэдгээрээ ялгаатай бичиг баримт бүрдүүлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top