“Их-20”-ийн Сангийн сайд болон Төв банкны тэргүүн нарын уулзалт өндөрлөлөө. Уулзалтын дүнд “Эдийн засгийн өсөлтөд зөвхөн Төв банк гэлтгүй Засгийн газрын оролцоо чухал” гэдэг дээр гишүүд санал нийлсэн байна. “Их-20”-ийн мөнгөний болон сангийн бодлогыг барьж байгаа эдийн засагчид цаашдаа бодлогын хүүг бууруулж, валютын ханшийг өрсөлдөөн болгож ашиглах нь хэтэрхий эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрxчээ. Хэдийгээр бодлогын асуудлаар талууд санал нийлсэн ч яг ямар нэгдсэн арга хэмжээ авах вэ гэдэг дээр санал нэгдэж, шийдлийг танилцуулж чадаагүй болохыг шинжээчид онцоллоо. Үүнээс гадна “Их-20”-ийн уулзалтын үеэр Их Британи Европын Холбооноос гарах эсэх асуудлыг хөндсөн байна. “Их-20”-ийн уулзалтын дараа гарсан мэдэгдэлд "Их Британи Европын Холбооноос гарвал дэлхийн хэмжээний цочролд бий болгох эрсдэлтэй" гэж мэдэгдсэн байна. Их Британийн канцлер Жорж Осборн "Энэ асуудлаар АНУ, БНХАУ, Олон Улсын Валютын Сан хүртэл санал нэгдсэн" гэдгийг онцолжээ. Харин Их Британийн тусгаарлалтыг дэмжиж байгаа зарим улс төрчид “Их-20”-ийн мэдэгдэлд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Учир нь “Их-20”-ийн 15 нь Европын Холбооны гишүүд төдийгүй томоохон бизнес, банкуудын эрх ашгийг хамгаалах байр сууринаас хандаж байгаа гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЗӨВ ШҮҮ :-bd