Эрчим хүчний салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд төрийн өмчийн ДЦС-уудын тодорхой хувийг хувьчлах асуудал яригдаж байсан. Тэгвэл өнгөрсөн оны сүүлээс эхлэн төрийн өмчийн ДЦС-уудад хувьчлалын бэлтгэл ажил хангагдаж эхэлсэн байна. Ингэхдээ хөрөнгийн биржээр дамжуулан 30 хүртэлх хувийг олон нийтэд санал болгох юм. Гэхдээ он гараад Төрийн өмчийн хороо татан буугдаж, чиг үүрэг нь Сангийн яаман дээр шилжиж ирсэн. Үүнтэй холбоотойгоор хувьчлах асуудал тодорхой хэмжээнд саатсан гэдгийг Эрчим хүчний яамны албаны эх сурвалж онцолж байна.
Салбарын яамны төлөвлөж буйгаар эрчим хүчний салбарын хувьчлал есдүгээр сараас эхлэх хүлээлттэй байгаа аж. Дашрамд дурьдахад, эрчим хүчний салбар өнгөрсөн онд анх удаагаа 4 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан байна.
Сэтгэгдэл ( 0 )