Ногдол ашгаас олох орлогыг татвараас чөлөөлүүлэх санал боловсруулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 07

Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай төсөлд хөрөнгийн зах зээлийн оролцогчид зах зээлд дэмжлэг болох заалтуудыг нэмж тусгуулахаар саналын төсөл боловсруулж байна. Өөрөөр хэлбэл Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран хувьцааны ханшийн зөрүүнээс олох орлого, ногдол ашгаас олох орлого зэргийг татвараас чөлөөлүүлэх тухай санал боловсруулж байгаа ажээ. Монгол Улсын хувьд эдгээр татвараас 

2012 он хүртэл чөлөөлж байсан юм. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.4 их наяд төгрөгтэй тэнцэж байна. 2011 онд 2.1 их наяд төгрөгт давж байсан хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн 4 жил дараалан агшжээ. Зах зээлийн үнэлгээ буурахад эдийн засгийн өсөлт удааширсан, уул уурхайн салбарын компанийн хувьцааны үнэ ханш дотоодын болон олон улсын Хөрөнгийн бирж дээр огцом буурсан нь нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах сонирхол 2012 оноос хойш эрс буурсан, зах зээлийн дэд бүтэц сул зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлсөн тухай Санхүүгийн тогтвортой байдлын тайланд тусгасан байна.

Харин зах зээлийн энэ нөхцөл байдал татварын бодлогоор дэмжих шаардлагатай байгаа тухай салбарын оролцогчид хэлж байгаа юм. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.4 их наяд төгрөгтэй тэнцэж байна. 2011 онд 2.1 их наяд төгрөгт давж байсан хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн дөрвөн жил дараалан агшиж байна.

Зах зээлийн үнэлгээ буурахад эдийн засгийн өсөлт удааширсан, уул уурхайн салбарын компанийн хувьцааны үнэ ханш дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр огцом буурсан нь нөлөөлсөн гэж үзжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах сонирхол 2012 оноос хойш эрс буурсан, зах зээлийн дэд бүтэц сул зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлсөн тухай Санхүүгийн тогтвортой байдлын тайланд тусгасан байна. Харин зах зээлийн нөхцөл байдлыг татварын бодлогоор дэмжих шаардлагатай байгаа тухай салбарын оролцогчид хэлж байгаа юм

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top