Ардчилсан намын Бодлогын зөвлөлөөс зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг энэ сарын 11-нд буюу баасан гаригт зарлагджээ. Уг цуврал хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, "Аж үйлдвэр ба Эдийн засгийн өсөлт" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон цуврал хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож эрх зүйн салбарт хийгдэж байгаа шинэчлэл, мөн Ардчилсан нам фракцигүй болох нь ямар ач холбогдолтой талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Онцлоход, УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын даргаар томилогдсоныхоо дараа тус намыг фракцигүй бодлогын нам болгон өөрчлөхөө мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын Бодлогын зөвлөлөөс сар шинийн дараагаас эхлэн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж эхлээд байгаа. Ирэх баасан гаригт болох цуврал хэлэлцүүлэг нь дөрөв дэх хэлэлцүүлэг болох юм.
Сэтгэгдэл ( 0 )