Та түрээсийн орон сууцанд бүртгүүлэх гэж байна уу. Хэрэв тийм бол дараах мэдээлэлтэй танилцана уу. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй нийслэлийн иргэдийг гуравдугаар сарын 21-нээс арав хоногийн турш бүртгэнэ. Ингэхдээ зорилтот бүлгээс хамааран өөр өөр өдөр бүртгэнэ гэдгийг Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ. Журмын шаардлага хангасан материалыг бүрдүүлэн ТОСК дээр бүртгүүлнэ. Нийслэлийн иргэд “Буянт Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд бүртгүүлэх бөгөөд метр квадратын үнэ нь 5000 төгрөг байхаар тогтжээ.
Тус 350 байранд бүртгүүлж буй иргэдийн тоо их байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд сугалаа явуулах юм байна. Бүртгэл дуусч, иргэдийн материалыг шалгаж дууссаны дараа сугалаа зохион байгуулах товыг олон нийтэд зарлана.
Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн хуваарийг танилцуулж байна.
Харин сонгогдсон зургаан аймагт бүртгэл сонгон шалгаруулалт өөр хугацаанд болох юм. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 14-18-нд бүртгэл, Увс, Ховд, Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад энэ сарын 21-25-ныг хүртэл бүртгэл, сонгон шалгаруулалтыг явуулна. Бүртгэлийг тухайн орон нутгийн ТОСК хариуцан зохион байгуулах юм.
Сэтгэгдэл ( 1 )
ЗӨВ ШҮҮ =D>