Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр таван хувийн хүүтэй зээлийг энэ сарын 15-наас буюу ирэх мягмар гарагаас олгож эхэлнэ гэв.
Засгийн газрыг төлөөлж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монгол банк, арилжааны банкны удирдлагууд гурван талт хамтын ажиллагааны гэрээг үзэглэжээ. Ингэснээр таван хувийн хүүтэй зээлийг олгох эрх зүйн орчин бүрдэж байна.
Одоогоор 77 мянган иргэн найман хувийн хүүтэй зээлийг аваад байгаа юм. Тэд сар бүр 100 орчим тэрбум төгрөгийг зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрт төлдөг аж.
Энэ нь жилдээ 1.4-1.6 их наяд төгрөгт хүрдэг байна. Энэ төлбөрийг иргэдийн тэтгэврийн нөөц санд шилжүүлэн, таван хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлэхэд зарцуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )