Монголын эдийн засгийн ололт, сорилт, боломж

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 11

2015 оны байдлаар Монгол Улсын нийт өрхийн 0.28 хувийг чинээлэг өрх, 14.39 хувийг өндөр орлоготой өрх, 19.97 хувийг дунд орлоготой өрх, дийлэнх хэсгийг буюу 42.04 хувийг бага орлоготой өрх эзэлж байсан бол нэн ядуу өрх нийт өрхийн 23.33 хувийг бүрдүүлж байгааг Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судалгаанаас харж болохоор байна. Мөн ТОП түвшний компаниудын хувьцааны 95 хүртэлх хувийг 5 орчим гэр бүл, харин таваас бага хувийг 1000 гэр бүл эзэмшиж байгаа гэсэн тооцоог "Монголын эдийн засаг-Ололт-Сорилт-Боломж" чуулганы үеэр судлаачид танилцуулсан юм.   Харин эдийн засгийн ардчилал бол цөөнхийн бүтээсэн баялгийг нийгэмчлэх тухай биш, харин баялгийн өсөлтийг хамтын оролцоо, хяналттайгаар, хариуцлагаар дэмжиж, зах зээлийн институцүүдийг хамтын өмчлөлөөр дамжуулан хүртээмжтэй байлгах тухай асуудал юм гэдгийг чуулганы үеэр онцоллоо. Үүнээс гадна "Хөгжил Ардчилал” ТББ, Конрад Аденауэр Cангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран "Монголын эдийн засаг-Ололт, Сорилт, Боломж" сэдвийн дор зохион байгуулсан Хөгжлийн чуулганы үеэр аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж эдийн засгийг уул уурхайгаас хамаарах хамаарлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ахиц дэвшил болон сорилтуудыг хэлэлцлээ. Боловсруулах үйлдвэрлэлийн салбар нь 1990 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 27 орчим хувийг бүрдүүлж байсан бол 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүний 8.4 хувийг эзэлж байгаа бөгөөд уг салбар хангалттай тэлэхгүй байгаа нь уг салбарт хөрөнгө оруулалт хийхэд өртөг өндөртэй байгаатай холбоотой гэж үзэж байна. Харин Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2030 он гэхэд боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг хоёр дахин нэмэхээр тусгаж өгөөд байгаа юм. Бодлогыг хэрэгжүүлэх 2015-2020 он хүртэлх эхний үе шатанд үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник, технологийг нутагшуулж, экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгаж өгчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.120.98) 2016 оны 03 сарын 13

Bidnii uls hegjij bainoo, urd ny jiriin irged Moskvich, lada, UAZ 69 unah l erhtei, Gaz 24 machiniig bol darga nart unah erh olgodog tiim niigemd amdarch baisan bol,eneeder gudamjind yavaj baigaa machin tergee har daa, bukh hun durtai unaagaa unana, neg ail barag 2 machintai iim baigaagui shuu dee, emegteichuud ny bulgan zahtai paltotoi, erchuud ny karakul zahtai oros paltotoi bugd ijil yavlaa, tehed eneeder yamar bolchihood baina daa, ene chin ardchilaliiin buyan bishuu, engersnee haaya ergetsuulj bodoj baigaach

0  |  0
зочин(103.229.122.109) 2016 оны 03 сарын 11

Монголын эдийн засгийг аврах тэр ч бүү хэл өсгөх арга бол маш энгийн ,, АН-аас л яаралтай салах хэрэгтэй, ингээд л аяндаа сэргэх шатандаа орж байгаа юм даа

0  |  0
Top