Засгийн газар, Монголбанк, Арилжааны 11 банк орон сууцны ипотекийн гэрээг байгуулсан байна. Гэрээгээр төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүждэг байсан ипотекийн зээлийг Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэжээ. Энэхүү ажлын бэлтгэл болгож, ипотекийн зээлийн үр дүнд бий болсон үнэт цаасаар баталгаажсан хөрөнгө, үүн дээр буцааж шаардах эрхтэй Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон хөрөнгийг нэмж нийт гурван их наяд төгрөгийг Монголбанкнаас нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүлжээ. Санхүүжилтийн асуудлаас болж, ипотекийн зээл олголт удаашрах хандлагатай болоод байсан юм. Тухайлбал ипотекийн зээл олгох шийдвэр нь гарсан иргэдийн санхүүжилт хүлээгдэж байсан бол арилжааны зарим банк ипотекийн зээлийн материал шинээр авахаа түр зогсоогоод байлаа. Харин энэ байдал ирэх долоо хоногоос цэгцэрч, 5 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжих боломжтой болно гэж УИХ-ын даргын зөвлөх мэдээллээ. Засгийн газраас саяхан баталсан журмын дагуу 18.4 мянган иргэн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлээ 5 хувь руу шилжүүлэх эрх нь нээгдээд байна. Харин дараагийн ээлжинд буюу энэ ондоо багтаж, 8 хувийн хүүтэй зээл авсан болон шинээр орон сууц авах иргэдийг 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулна гэж холбогдох албаныхан мэдээлэв.
Сэтгэгдэл ( 9 )
bithii hudlaa medeelel bicheed bgaach. Bankin deer ochihoor naashtai yum yu ch alga bna. Turiin banknii zeeleer barigdsan bairnaas avbal 8 %iin zeel olgono ch geh shig. Ene chini uursniihuu barisan chanargvi barilgaa borluulzh neg arga yum bishvv
5 хувийн ипотекийн зээлэнд орон нутгийн зөвшөөрөлтэй баригдаж буй амины орн сууцыг хамруулах асуудлыг орон нутагт хэрэгжүүлээч. Амины орон сууц авъя гэхээр хөдөө орон нутгийн банкууд зээл өгөхгүй байна. Өндөр хүүтэй богино хугацаатай болохоор дундаж орлогтой иргэд авч чадахгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ. Төрийн түшээд минь ээээээээ
Ard irgediinkheesetgeliiggonsoilgoj ene AN yu hiigeed bainaa, iim egzegtei ued hudlaa yarij bolohgui shuu dee
tsegtsersen gej hudlaa yarihaa bolimoor yum a 8 huviig 5 huvi bolgono gej zondoo shoudchihaad harin ch setgel gonsoilgoj bna tegeed ch songuuli ongorvol hudlaa boloh bailgui
olon irged chih tavin huleej baisan yumsan, hun heregtseetei gazraa l bair avna shuu de getel hamragdaj chadahgui bolj bna, ingej yalgaatai baij bolohgui baih, yamriig ni bolhoor yalgaj angilaad baidag yum be
АН-ийхан үнэн юм бичээч ээ. Өмнө нь их хурлын дарга ТВ-ээр ярихдаа ижил тэгш эрхтэй олгоно, гагцхүү банкнаас тавих нөхцөл шаардлагыг хангасан байх ёстой гээд байсан одоо болхоор энэ тэр газар байршилтай иргэдэд олгон гээд байх юм, өмнө нь 8 хувийн зээл авсан иргэддээ байршил харгалзахгүйгээр 5 хувь руу шилжүүлж болохгүй юм байх даа
Bi gomdoj bn.8s 5 huwi ru shiljine gejeer bayarlaj bsan yum.denduu ikh huug dendu udaan tulj bm.bankind shuluulj bn
АН-ын нөхдүүд монгол хүн болгон эрх тэгш эрхтэй байхыг зөрчиж байна. Нэг хэсэг нь 20 хувийн ипотекийн зээл нөгөө хэсэг нь 5 хувь зээл төлж байна.
bitgii hudlaa yum bicheed bai. haana tegej jigderchiheed baigaa yum be