Ноосны урамшуулалд 19.6 тэрбум төгрөг олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 14

Малчдад ноосны урамшууллыг ирэх дөрөвдүгээр сард багтаан олгохоор болжээ. Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэнд 2014 оноос эхлэн мөнгөн урамшуулал олгож байгаа.

Харин энэ жилийн хувьд зөвхөн хоршооны гишүүн гэх хязгаарлалтыг үгүй болгож, үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, ноос тушаасан малчин бүрт урамшуулал олгодог байх тогтоолын төсөл боловсруулж, УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ.

Өнгөрөгч хавар малчдад ноосны урамшуулалд улсын төсвөөс 18.3 тэрбум төгрөгийг олгож байсан бол, энэ жилийн хувьд 19.6 тэрбум төгрөгийг олгохоор төсөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.115.60) 2016 оны 03 сарын 14

Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.

0  |  0
Top