Эрдэс бүтээгдэхүүний экспорт 20 хувиар буурлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 14

Экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг эрдэс бүтээгдэхүүний экспорт энэ оны эхний хоёр сард 460 гаруй сая ам.доллар болсон гэж Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар буурсан дүн юм. Тухайлбал зэсийн баяжмал, молибдены хүдэр болон баяжмал, мөн тунгаасан зэсийн экспорт биет хэмжээгээрээ өссөн байна. Өөрөөр хэлбэл “Оюу Толгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн экспорт нэмэгджээ. Мөн дээрх хоёр компанийн борлуулалт 340 сая ам.долларыг давж, эрдсийн экспортын талаас илүү хувийг дангаараа бүрдүүлж байна. Харин бусад голлох эрдэс бүтээгдэхүүний экспорт биет болон үнийн дүнгээрээ уналттай гарлаа. Мөн алтны биет хэмжээ 35 орчим хувиар буурч, 63.5 сая ам.доллар болсон бол  төмрийн хүдрийн орлого 65 гаруй хувиар агшиж, 16 сая ам.доллар болжээ. Нүүрсний экспортын биет хэмжээ 1.4 сая тонноор хэмжигдэж экспортын талаас илүү хувь нь Шивээхүрэн боомтоор гаргажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top