Хувьцаа эзэмшигчдийн хуралд идэвхтэй оролцохыг МХБ-ээс анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 16

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 27 хувьцаат компани гуравдугаар сард Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зохион байгуулахаар зарласан байна. Харин дөрөвдүгээр сард 67 компани ээлжит хурлаа зохион байгуулахаар товложээ. Үүнээс гадна хэд хэдэн томоохон компанийн хэлэлцэх асуудлууд

анхаарал татаж байна. “Багануур” ХК нэмж гаргах хувьцааны асуудлаа хурлаар хэлэлцэх товтой байна. Тухайлбал нэмж гаргах хувьцааны тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хувьцаа эзэмшигчдэд эдлүүлэх эсэх, тэргүүн ээлжинд худалдан авах хувьцааны үнэд хуульд заасан хэмжээнд хөнгөлөлт эдлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн дотоодын Хөрөнгийн биржид зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч АПУ ХК хувьцаа хуваах тухай санал оруулж байгаа нь анхаарал татаж байна. Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо, Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл хамтран ТОП-20 хувьцаат компанитай сайн засаглалтай болох "Тунхаг бичиг" байгуулаад байна. "Тунхаг бичигт" хувьцаат компаниуд нь Компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэх хүрээнд мэдээллийн ил тод байдал, зохистой хариуцлагатай, хяналттай, эрх тэгш байдлыг бүрдүүлэхээр амлаж ТОП-20 хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга нар гарын үсэг зурсан юм. Энэ үеэр мэргэжлийн оролцогчид Хувьцаа эзэмшигчдийн хуралд идэвхтэй оролцохыг хувьцаа худалдан авсан иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top