Авто замын салбарт энэ онд Хөгжлийн банк, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 14 чиглэлийн 1033 км авто зам болон гурван байршилд 912.4 метр урттай, гүүрийн барилгын ажил эхлэхээр болсон болохыг Зам, тээврийн яамнаас танилцууллаа. Эдгээрээс 11 чиглэл, гурван гүүрийн барилгын ажил он дамжин хэрэгжинэ. Харин гурван чиглэлийн 272.9 км замын барилгын ажлыг шинээр эхлүүлэх юм байна. Тухайлбал Ховд-Өлгий чиглэлийн 189.7 км замыг гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барьж эхэллээ. Харин улсын төсвийн хөрөнгөөр Эрдэнэтийн Дэнж-Говил, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын төмөр бетон гүүр, Улаанбаатар Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудал чиглэлийн 21 км хурдны зам, Дорноговь аймгийн Өргөн сумын хатуу хучилттай авто замуудыг барих ажлын явц нийт 70-аас дээш хувьтай явж байна. Мөн Зам, тээврийн яамны сайдын мэдээлснээр Наадмаас өмнө аялал, жуулчлалын бүс болон хөдөө орон нутаг, сумдыг холбосон таван чиглэлийн замыг ашиглалтад хүлээлгэж өгөх ажээ. Түүнчлэн энэ онд зам барилгын ажлыг орон даяар дөрөвдүгээр сарын 15-нд нэгэн зэрэг эхлүүлнэ гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ushuu gej buruu yaridgaa bolildoo..
ЗӨВ ШҮҮ =D>
Saihan bnaa oshoo ihiig buteegeerei