Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 5.6 сая ам.доллар, 312.70-314.97 төгрөгийн ханшаар юань худалдан авах саналуудыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 314.35 төгрөгийн хаалтын ханштайгаар 39.6 сая юань нийлүүлжээ. | |
2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 13.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 13.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй байна. |
Сэтгэгдэл ( 0 )