Гадаад худалдааны 2016 оны 2 дугаар сарын тойм гарчээ. Тодруулбал мөнгөн дүн тайлант хугацааны эцэст 965.4 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 20.6%-иар буюу 250.2 сая ам.доллараар буурсан. Үүнд экспорт 139.9 сая ам.доллараар, импорт 110.2 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлсөн байна.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 62.3% буюу 601.9 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 10.8% буюу 104.7 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 18.2%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 34.0%-иар тус тус буурчээ. Мөнгөн дүн 2016 оны эхний 2 сарын байдлаар гадаад худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 29.7 сая ам.доллараар буурснаар 261.2 сая ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь импорт 110.2 сая ам.доллараар буурсан ч экспорт түүнээс өндөр дүнгээр буюу 139.9 сая ам.доллараар буурсантай холбоотой байна.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )