Яг одоо “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний чуулган болж байна. Чуулганы зорилго нь хүнс, хөдөө аж ахуйн салбарыг улс орны эдийн засгийн тулгуур салбар болгоход чиглэгдсэн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоо-инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлоход оршиж байгаа аж. Чуулганд Улсын Их Хурлын БОНХХХАА-н Байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Их дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллага, Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, Үйлдвэрлэгчид, Орон нутгийн төлөөлөл оролцож өөрсдийн инновацид нэвтрүүлж буй технолгиудаа танилцуулж байна.
Чуулган Корпорэйт зочид буудлын Эвент Холл танхимд 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )