Одоогоор энэ асуултад яг таг хариулах боломж байдаагүй аж. Тиймээс Аж үйлдвэрийн яам үйлдвэрүүдээ тоолохоор болжээ. Уг ажлыг Орхон аймгаас эхлүүлсэн байна. Тодруулбал яамнаас томидогдсон ажлын хэсэг энэ сарын 13-21-ний өдрүүдэд тус аймагт ажиллажээ. Тооллогоор хүнсний 48 үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн 66, хүнд, барилгын материалын 26 үйлдвэр бүртгэгдсэн байна. Мөн дээрх 140 гаруй аж ахуй нэгжийн мэдээллийг Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн санд бүртгэжээ.
Тун удахгүй аймгуудын мэдээллийг нэгтгэж монгол улс яг хичнээн үйлдвэртэй, тэдгээрийн хэд нь жижиг, дунд үйлдвэр вэ гэсэн баттай мэдээлэл олон нийтэд ил болох нь .
А.Чимгээ.
Сэтгэгдэл ( 0 )