"МИК Холдинг" ХК-ийн 2016 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар нэгж хувьцаандаа 241.2 (хоёр зуун дөчин нэгэн төгрөг хоёр мөнгө ) төгрөг буюу нийт 4.995,087,948 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2016 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөр тогтоосон бөгөөд ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд 2016 оны тавдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн "Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв"-д байршуулан шилжүүлнэ.
Тус компани нь 2015 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн биржид бүртгэгдсэн бөгөөд ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гарган дотоодын зах зээл дээр борлуулах замаар цаг тутам хэрэгцээ шаардлага нь өсөн нэмэгдэж буй ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн хөгжүүлж, Монгол улсын хүн амыг орон сууцаар хангах урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгож төлөвшүүлэх эрхэм зорилготой ажилладаг.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж
Сэтгэгдэл ( 0 )