Манай төр болоод бизнесийнхэн аливаа ажлыг бодож боловсруулах, хийж гүйцэтгэхдээ ямар ч судалгаа, тооцоогүй хийдэг сул талтай. Үр дүнд нь иргэн, эдийн засаг хоёр элгээрээ хэвтэхэд хүрдэг. Тухайлбал гээд тоочивол жишээ мундахгүй. Тиймээс энд ганц барилгын салбарыг авч үзэе.
Барилгын компаниудын иргэдэд зарж борлуулах орон сууцыг үнийн түвшингээр нь стандарт, стандарт сайн, тансаг зэрэглэлийн гэж гурав ангилж байна. Судалгаагаар зах зээл дээр эзэддээ очиход бэлэн байгаа 28 мянган айлын орон сууцны 50 хувь нь бага үнэтэй буюу стандарт, 35 хувь нь стандарт сайн, 15 хувь нь тансаг гэсэн ангилалд багтаж байна. Өөрөөр хэлбэл 50 хувийнх нь нэг метр квадратын үнэ дунджаар 1,7сая төгрөг, 35 хувь нь метр кв нь 2-2,4 сая төгрөг, тансаг зэрэглэлийн орон сууцны хувьд 2,5 саяас дээш төгрөгийн үнэтэй байгаа юм.
Гэтэл орон сууц худалдан авах иргэдийн 70, 80 хувь нь хямд үнэтэй орон сууц авах хүсэлтэй байдаг аж. Үүнээс үзэхэд манай барилгын компаниуд дээрх алдааг гаргаж салбарын эдийн засгаа уналтад оруулсан нь маргашгүй үнэн. Харин одоо иргэдийн эрэлт ийм байна гээд бизнес эрхлэгчид өндөр үнэтэй барилгаа хямдаар борлуулахгүй нь ойлгомжтой. Гэвч нэмэж барих барилгуудаа дахин царцаахгүйн тулд хаана хаанаа бодох цаг нь нэгэнт иржээ.
А.Чимгээ.
Сэтгэгдэл ( 0 )