Гоц халдваргүй тайван бүс нутгийн хэмжээг нэмэгдүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 06

ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНГҮЙ ТАЙВАН БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 247 дугаар тогтоолоор Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн нутаг дэвсгэрийг шүлхий өвчингүй-вакцин хэрэглэдэггүй бүсэд хамруулах асуудлыг шийдвэрлэж, уг бүсүүдэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагааны журмыг батлан мөрдүүлсэн билээ.

Манай улсын төвийн бүсэд 2001 оноос хойш шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй, 2003 оноос хойш вакцин тариагүй байгаагийн зэрэгцээ далд халдвар тээгч мал байхгүй болох нь жил бүрийн тандалт шинжилгээний дүнгээр нотлогдоод байна. Иймд Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговь аймаг, Нийслэлийн нутаг дэвсгэрийг шүлхий өвчингүй-вакцин хэрэглэдэггүй бүсэд хамруулах зорилгоор “Журам батлах, мал эмнэлгийн хяналтын цэгийн байршил тогтоох” асуудлыг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ингэснээр Монгол Улсын төвийн бүсийн өвчингүй, тайван байдлыг малын гаралтай бүтээгдэхүүн импортлох сонирхолтой улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна. Улмаар малын гаралтай бүтээгдэхүүний гадаад худалдааны цар хүрээг өргөжүүлэх өргөн боломж нээгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top