Монгол Улсад АСЕМ-ын чуулга уулзалт зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн нэр бүхий 13 гудамж талбайн гэрэлтүүлэг болон троллейбусны шонгоор татсан 35000 метр шилэн кабелийг цэгцэллээ. Уг ажлын хүрээнд компаниуд өөрсдийн тэмдэглэгээг шон бүр дээр хийж, нөөцийг цагираглан шилэн кабелиудыг нэг болгон багцаллаа.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Мэдээллийн технологийн газар хамтран шилэн кабелийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудтай эзэнгүй кабелийг буулгахын өмнө уулзалт зохион байгуулахад нийт 23 аж ахуйн нэгж байгууллагын 31 төлөөлөл оролцсон юм.
Мөн харилцаа холбооны дэд бүтэц суурилуулах засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 239 компани, интернетийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй 32 компани, яам, ерөнхий газар, 6 дүүргийн ЗДТГ-ын 48 төрийн байгууллага, нийт 319 аж ахуйн нэгжид албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.
Aгаараар татсан шилэн кабелийн мэдээллээ ирүүлсэн 19 компани, гэрэлтүүлгийн компаниудын төлөөллүүд 5 багт хуваагдан шилэн кабелийг цэгцэллээ. Ингэснээр нийслэлийн гудамж зам талбайн өнгө үзэмж сайжирч, шаардлага хангахгүй кабелиуд гэрэлтүүлгийн болон тролейбусны шонгийн даацад нөлөөлөхөөс хамгаалж байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )