Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2017 оны 01 сарын 10

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 1 дүгээр сарын 9-нд АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан захирал Жонатан Брүүкс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

МСК-ийн Удирдах зөвлөл 2016 оны 12 дугаар сард Монгол Улсыг МСК-ийн хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан юм. Энэ хүрээнд тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, цаашдын хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top