Д.Сүхбаатарын байгуулсан “ЖИНХЭНЭ ГАВЬЯА” юу байв

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 03

Өнөөдөр ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиож байна.

Харамсалтай нь тэрбээр Монгол Улс, Монголын төрд байгуулсан гавьяагаараа үнэлэгдэж, дурсагдах биш МАН-ыг үүсгэн байгуулагч гэдэг утгаараа өнгөрсөн дөрвөн жил таг мартагджээ. Түүний нэрээр нэрлэгдсэн талбайг Чингисийн талбай хэмээн нэрийдэж, хөшөөнд нь цэцэг өргөхөө болив. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН ялж, төрийн жолоо атгаснаар өнөөдөр Их жанжны хөшөөнд цэцэг өргөж, гэрийн буурийг нь эргэв.

Энэ байдал үнэндээ богино ухаантай төрийн үйлдэл гэлтэй. Монголын түүх аль нэг намын өмч биш, тэр дундаа түүхийг хувааж, ард түмнээ талцуулна гэдэг байж боломгүй хэрэг. Гэвч жил ирэх тусам Монголын түүхийг өмчлөх гэсэн, түүхэн хүмүүсийн үйл гавьяаг үгүйсгэх, харлуулах гэсэн оролдлогууд явж буй нь тун харамсалтай.

Өвөг дээдсийнхээ хийсэн үйлийг шүүх эрх өнөөгийн бидний хэнд ч үгүй билээ.

Жанжин Д.Сүхбаатарын хувьд харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулганд тусалдаг байжээ. Балчир ахуйд нь ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байсангүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгасан гэдэг. Тэрбээр 19 настайдаа Монголын хаант улсын цэргийн албанд дайчлагдан цэргийн дарга нар бэлтгэх сургуульд суралцаж “пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болжээ. 

Тухайн үед Монгол Улс Манж Чин гүрний дарлалд 200-аад жилийг үдээд байв. Охид хүүхнүүд нь данжаадын пүүсэнд зарагдаж , идэр эрсийг нь барьж хорьдог, гэрт хөгшин хүн, хүүхэд, нохойноос өөргүй, хүн ам нь ердөө 300-хан мянга байсан Монгол Улсын оршин тогтнох ганц найдвар Жанжин Д.Сүхбаатар байсан гэдэг.

Д.Сүхбаатар олон хошуу нутгаас дайчлагдан ирсэн ядуусын хамт алба хааж байхдаа хар, шар феодалууд, гадаадын булаан эзлэгчдийн дарлал доромжлол, хэрцгийллийг үзэн ядаж тэрхүү зовлон зүдгүүрээс ангижруулах арга замыг сүвэгчлэн эрэх болжээ. Түүний  хувьсгалт үйл ажиллагаа, улс төрийн ухамсрын өсөлтөд Октябрын социалист их хувьсгалын үзэл санаа, оросын хувьсгалчид хамгийн их нөлөөлжээ. Нийслэл хүрээний орос хэвлэлийн газар ажиллаж байсан М.И.Кучеренко, Я.В.Гембаржевский нарын оросын хувьсгалчдын идэвхтэй үйл ажиллагаа Д.Сүхбаатарын анхаарлыг татаж тэдэнтэй нягт холбоо тогтоон ажиллах болсон байна.

Тэрбээр 1918 оноос эхлэн Нийслэл хүрээний Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажилснаар тус орны гадаад дотоод байдал, засаг төрийн бодлоготой нэлээд тодорхой танилцах бололцоотой болжээ. Октябрын социалист их хувьсгалын үзэл санаагаар зоригжсон ард ангийн тэргүүний хүмүүс улс орныхоо тусгаар тогтнолыг хятадын түрэмгийлэн эзлэгчдээс хамгаалахын тулд өөрсдийн хүчийг хамтатган, нэгэн байгууллагад нэгдэхийн чухлыг ойлгож зорилго нэгт хань нөхдөө эрэлхийлж байв.

Үүний илрэл нь Нийслэл хүрээнд Хүрээний ба Консулын гэсэн хувьсгалт нууц бүлэг үүссэн явдал байжээ. 1920 оны 6-р сарын 25-нд хоёр бүлгийн хамтарсан хурал болж, тус бүлгүүдийг нэг хувьсгалт байгууллага болгон нэгтгэж “Монгол Ардын Нам” гэж нэрлэхээр тогтсон байна. Энэ хурал дээр Д.Сүхбаатар хэлэхдээ: “Манай намын нөхөд эв санаа нэгтэй, сахилга бат сайтай, нийтийн төлөө үнэнчээр зүтгэхдээ амь биеэ үл хайхрах, өөрсдийн нууцыг бусдад задруулахгүй гэж нэг намд багтсан нэгэн тангаргатан болох бидэнд хатуугаар сахиж явах нэг тангараг заавал байх хэрэгтэй” гэжээ.

Тэрхүү тангараг нь тус хувьсгалт байгууллагын дагаж мөрдөх мөрийн хөтөлбөр “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг” байсан юм.

Ард түмний эрх ашгийг гуйвалтгүй хамгаалж үндэсний эрх чөлөөний тэмцлийг Зөвлөлт Орос Улсын ажилчин ангийн хувьсгалт тэмцэлтэй холбохыг тууштай эрмэлзсэн Д.Сүхбаатар хувьсгал байгууллагын жинхэнэ удирдагч болов.

1920 оны хавар Д.Сүхбаатар эцэг нь хүнд өвчтэй байсан боловч арга буюу орхин гэр орноо зарж, хөл залгах унаа бэлдээд ард түмны их хэргийн төлөө Зөвлөлт Орос улсын зүг зорьжээ. Явахынхаа өмнө өөрийн эцэгт “Миний бие, амь биеийг хайрлахгүй ард түмний эрх чөлөөг мандуулах үйл хэрэгт оролцон зүтгэхээр шийдвэрлэсэн” хэмээн хэлсэн гэдэг. Хятадын милитаристууд монгол-оросын хилийг чандлан сэргийлж байснаас Д.Сүхбаатар хил нэвтэрч чадаагүй бөгөөд 1920 оны зун зорилгоо биелүүлж чадсан юм.

1920-1921 оны өвөл Нийслэл хүрээг оросын цагаантан барон Унгерн эзлэв.

Монгол орон нэлэнхүйдээ харийн дээрэмчин цэргүүдийн дураар авирлах талбар болжээ. Энэ үед Д.Сүхбаатар ард түмнийг дарлал зовлонгоос бүрэн ангижруулах их хэргийг эхлэх цаг нэгэнт болсон гэж үзээд намын анхдугаар их хурлыг яаралтай хуралдуулж, монголын ард түмний хувьсгалт тэмцлийг зохион байгуулж удирдах, улс төрийн дайчин байгууллага МАХН -ыг байгуулах ажлыг шууд гардан удирдав.

Их хурал Ардын журамт цэргийн жанжнаар Д. Сүхбаатарыг томилжээ.

1921 оны 3-р сарын 18-ны шөнө Хиагт хотноо үүрлэж байсан гамин цэргийн гол үүрийг бут цохиж Хиагт хотоо чөлөөлж ард түмний зэвсэгт бослогын том ялалт, империализмфеодализмыг эсэргүүцсэн Ардын хувьсгалын эхлэл болов.  

Ардын журамт цэргийн болон Улаан армийн ангиуд 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл хүрээнд орж иржээ.

1921 оны 7-р сарын 8-ны өдөр МАН-ын төв хорооны өргөтгөсөн хурал болж Хүрээний засгийн газрыг халж, засгийн бүх эрхийг Ардын түр засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

8-р сарын 10-нд Хүрээний хуучин засгийн газрыг татан буулгаж Ардын түр засгийн газрыг өргөтгөн Ардын байнгын засгийн газар болгон байгуулж Д.Сүхбаатарыг ардын засгийн газрын цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжнаар томилсон гэдэг.

1921 оны 8-р сарын 11-нд тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан тухай түмэнд тунхаглан зарлав.

Харамсалтай нь түүнийг цэл залуухан 30 насанд нь хорлож, амийг нь хороожээ.

Дамдины Сүхбаатар гэх чин зориг, чин сэтгэлтэй ардын хүү байгаагүй бол Монгол Улсын хувь заяа хаашаа эргэх байсныг өнөөдөр таамаглахад зүрх шимширнэ. 200 жил нэг улсын дарлалд байна гэдэг улс мөххийн дохио. Мөххөөс гадна өргөн уудам тал нутаг, агуу сайхан түүх, ёс заншил бүхэн минь өнөөдөр үгүй байх байлаа. Бид Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлдэх дуртай. Гэвч эрх чөлөө, туурга тусгаар улсыг өөрийн амиар олж өгсөн олон мянган хувьсгалч эрс, Жанжин Сүхбаатарын гавьяа, суу алдрыг бид мартах учиргүй.

 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүхбаатар(202.55.188.92) 2025 оны 03 сарын 13

Миний талаар ингээд худлаа бичээд байвал толгойг чинь авна.

4  |  3
Туух(202.179.31.70) 2025 оны 03 сарын 13

Сухбаатар тер засгийнхаа эсрэг босож ард иргэдийг уймээнд дуудсан. Богдоос цол хэргэм авч феодал болсон. Хамаатангууд нь Дорнот аймгийн Цагаануул, Хеленбуйр сумдаар байдаг, терсен нутаг Сухбаатар аймагт ээж Хандын хамаатангууд нь байдаг буриад гаралтай. Оросын цэрэгт алба хааж орос хэл сурсан, ардын хувьсгалыг эхлуулсэн нехдууд орсын коммунистуудын даалгавар биелуулсэн. Коммунизм байгуулах гэхээр ажилчин анги байхгуй байсан тул социализм руу зутгэсэн гэх олон зуйлийг ил бич. Зохиомол туухээр залуу уеийг угаах хэрэггуй

2  |  2
zochin(124.158.125.13) 2025 оны 03 сарын 13

Unuudur iim yum bicheed baij baidag hun baina geheer mun ch aimaar baina shuu!!!

3  |  1
Хэн бэ(27.123.214.120) 2025 оны 03 сарын 13

Үүнийг бичигч таньд өгөх бяцхан зөвлөмж. Нэгд;. Чи түүхээ унш гэхдээ соц нийгмийн үед зохиосон худлаа түүх биш шүү. Үнэнд арай ойроор нь Баабарын ”Хорьдугаар зууны монголчууд нүүдэл суудал”ыг сайн уншаарай Хоёрт;Хүн мэдэхгүй юмныхаа талаар ярих (бичих)хэрэггүй байдаг юм. Ёстой нөгөө онигой гээч болно шүү дээ

2  |  0
Т1(203.91.115.41) 2025 оны 03 сарын 13

Сүхбаатрын гавьяа гэвэл өөрөө ч мэдэлгүй нам улсыг босгогч анхдагчаар тодорсон явдал

3  |  0
ард(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

Социализмын үед уншдаг бсан түүх санагдчлаа, Сүхбаатарын гавьяаг хэн ч үгүйсгээгүй шдэ. Намын түүхийг гоёчлох гэж улсын түүхийг замруулсан шүү дээ, Богдыг хүртэл үзэшгүй муухайгаар харлуулсан, т1 коммунистууд

3  |  2
од(202.9.43.23) 2025 оны 03 сарын 13

Бодоо Данзан нарын ачаар л гарч ирсэн хувьсгалч шуу

3  |  1
маша(202.131.227.142) 2025 оны 03 сарын 13

үнэхээр байгуулсан гавъяаг нь үнэлж баршгүй шүү. Үр хүүхэд, хойч үедээ сайн хэлж ярьж ойлгуулах хэрэгтэй дээ.Бидний өнөөгийн энэ сайн сайхан амьдрал энэ хүнтэй салшгүй холбоотой юм шүү дээ. Түүхийг хэн ч хэзээч өөрчилж чадахгүй.

5  |  0
Сүхээ(139.5.218.171) 2025 оны 03 сарын 13

1920.06.25 -нд бгуулагдсан бол 1921.03.01-нд бгуулсан гж оыг нь тэмдэглэх утга учир юу билээ. Үүнийг бичигч коммунист түүхээс өөр зүйл уншаагүй амьтан аж

3  |  1
Чулуунбат Уранчимэг.(213.222.154.177) 2025 оны 03 сарын 13

Унэхээр их гавьяа байгуулсан,енеедер Монгол улс гээд б ж б на.

3  |  0
Close menu