Автобусны буудлын дэргэдэх хогийн цэгт гал гарчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 06

 

Баянгол дүүрэг 20 дугаар хороонд автобусны буудлын хажууд хогийн цэгт гал гарч байна гэсэн дуудлага 2025.06.06-ны өдрийн 14:08 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход төмрийн хогийн цэгт машин шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр Гал түймэр унтраах, аврах 10, 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн гарсан. Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цаг (59.153.112.105) 2025 оны 06 сарын 06

Цаг цөвүүн болоход төмөр, төмрийн хог, хаягдал төмөр шатчихдаг болж дээ оркууд аа?!

0  |  0
Close menu