ТАНИЛЦ | НД-ын багц хуульд тусгасан онцлог заалтууд

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 06

 

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан онцлог заалтаас танилцуулж байна. 

 

  • Ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг 0.1-0.9 хувиар бууруулна.
  • Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дээд хязгаар тавихгүй байгааг өөрчилж, даатгуулагчийнхтай адил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар хязгаар тогтооно.
  • Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ болон давхар ажил эрхэлж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх, эсхүл уян хатан нөхцөл тогтоож, хувийн тэтгэврийн даатгалд хамрагдах сонголтыг өгнө.
  • Ажил олгогч ахмад настныг ажиллуулсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээс чөлөөлөгдөнө.
  • Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, зарлагын тэнцвэр зохистой харьцаанд хадгалах хүрээнд ажил олгогчийн ҮОМШӨ-ний даатгалын санд төлөх шимтгэлийн 0.1 хувийг ажилгүйдлийн даатгалын санд шилжүүлнэ. Энэ нь ажил олгогчийн төлөх нийт нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд нөлөөлөхгүй.

Мөн тэтгэмж олгох нөхцөл, болзлыг нэмэгдүүлнэ.

Ингэснээр ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 506.3 тэрбум төгрөгөөр буурах бөгөөд энэ нь нийгмийн даатгалын нийт шимтгэлийн орлогын 10 орчим хувиар буурсантай тэнцэнэ. Энэ нь 4000 айлыг ипотекийн зээлд хамруулсантай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө юм.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu