Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн талаар өнгөрөгч Ням гаригт /02.19/ мэдээлэл хийж, үүсээд байгаа хүндрэлийг даван туулж макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсноо албан ёсоор зарласан билээ.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд ОУВС-гаас эхний удаад 440 сая ам.долларын санхүүжилт олгох бол ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийт 5,5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт авна. Үлдэж байгаа 3,5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк бусад хандивлагч орнуудаас босгохоор төлөвлөсөн. Хөтөлбөрийн хүрээнд төсийн бодлого, мөнгөний бодлого, банкны салбарын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван үндсэн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
Тодруулбал, Засгийн газраас долоон төрлийн татвар нэмэхээр төлөвлөсөн. Татвар нэмэх асуудлыг Цагаан сарын дараа УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, зарим хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх юм.
Татвар нэмэх саналыг Засгийн газар ийн оруулж ирсэн нь ААН-үүдэд туйлын хүнд тусаад байгаа юм. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг
Хямралын энэ үед ААН ажилчдынхаа цалинг тасалдуулалгүй олгож байгаа нь сайшаалтай байтал дээр нь нэмээд нийгмийн даатгалыг шимтгэлийг нэмэгдүүлж байгаа нь Аж ахуй нэгжүүдэд хүнд тусах нь тодохой.
Жишээ татахад, 45 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй "Сүү" ХК 2016 онд 502 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. (Ердөө 1% өгөөж). Тэгвэл 300 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй "АПУ" хувьцаат компани 2016 онд 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ч 27 тэрбум нь гадаадын валютын зээлийн ханшийн алдагдалд арчигдаж ердөө гурван тэрбум төгрөгийн цэвэр ашигтай үлджээ. Энэ бол бодит тоо. Ус, ундаа, сүүны зах зээлийг тэргүүлэгч, хувьцаат компаниудаа тэргүүлэгч аж ахуй нэгжүүд иймэрхүү л байдалтай ажиллаж байхад дахин татвар нэмэх саналыг засгийн газар оруулж ирсэн нь туйлын харамсалтай.
Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувийн өмчит "Тавантолгой" ХК 2016 онд харин ашигтай ажиллажээ. Тодруулбал, 176,5 тэрбум төгрөгийн орлого олж, 54 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан байна. Нийт хуримтлагдсан цэвэр ашиг нь 79 тэрбум төгрөгт хүрч хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг өгөх боломжтой болсон гэсэн үг. Үүнээс харвал 16 тэрбум төгрөгийн татвар төлж үүнээс гадна 54 тэрбум төгрөгийн ЦЭВЭР АШИГТАЙ ажиллана гэдэг том амжилт юм. Хувьцаат компани ингэж л ажиллах ёстой гэдгийг тод харуусан тоо баримт.
Гэтэл Монгол иргэдийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компани алдагдлаа дийлэхгүй явна.
Ийн татвар нэмэх нэрийдлээр, хямралыг сөрөн зүтгэж байгаа ААН-үүд рүүгээ хялам харж байхаар уул уурхайн том төслүүдээ хөдөлгөж эндээс хямралыг давах гарцаа олж харах гишүүд байгаа гэдэгт найдъя.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 5 )
Turiin ajliig hoyorgui setgeleer hiine gej ih hurald suusan humuus, mun tedniig chuham Sain Hun gej zali meh hereglej gargasan shagnald ni alban tushaal avsan humuus turiin ajliig amlasan yosooroo hiimeer Bna. Er ni ard tumen bid dundaasaa UIH-n gishuudiig songoj gargaagui uursduu l Bi chadna, medne gej uursduu neree devshuulj hiih ajlaa bidend taniltsuulj garsan, odoo ard tumen bid asuuh tsag ni negent bolson. Yarisan helsendee baiya , helsen yarisandaa hureegui, mun tedniig Sain geed guigeed magtaj gargachaad ard tumen bidnii tuluu Yu ch hiigeegui zuvhun uursduduu ajillasan humuust ard irged
1-d uls turjij ene tend klub, hushuu barij daraagiin songuuliin , nam bodoh gej eldev nen dhaardlagagui zuil hiihee bolij heregtei. 2-t turiin deed, dund shatniihan tansaglalaa bolih, yamar ashiggui gadaad tomiloktuudiig bolimoor ter dundaa oron nutgiinhan, 3-t Zuun yamaand jaran uhna gegcheer bdag hereggui oron toog hasah, hamgiin suuld zailshgui hiih ajil ofshorchdoos ulsaas avsan mungiig erguulen eh orondoo abchirah, tsaashlaad er ni uul uurhain orduudiig yamar ch tenderguigeer avsan MAK ene ter geed uls, turiin ajliig hiih gej sain duraaraa ard tumen bidend amlalt ugsun UIH-n gishuud, tuun
дэлхийн жишигээр 100 иргэнд 1 албан хаагч бдаг бол монгол 17 иргэнд 1 албан хаагч оногддог төрийн бүтэц маш нүсэр
Төрийн албан хаагчдаа цөөрүүлж, төсвийн зардлаа багасгаачээ
хэцүү л байна. Би 2013 онд 850000 төгрөгийн цалин авч байсан юм. Энэ ойролцоогоор 600$ (ханш 1400 байсан). Гэтэл одоо 850000 цалин авч байна. Энэ нь ханшаас болж ердөө 340$ цалин болж буурсан. Цалин ингэж буурсаныг яаж тооцож байна вэ? Иймд интервалтай НД төлөх хэрэгтэй.